ОХУ-ын воллейболын эмэгтэй багийн дасгалжуулагчийг амиа хорлосон байхыг
уржигдар олсон байна. Тэрээр багийн хамт Хорватад бэлтгэл хийх үеэрээ
зочид буудлынхаа өрөөнд өөрийгөө боож хөнөөсөн байжээ. Хэргийг холбогдох
байгууллагууд шалгаж байгаа юм байна.

43 настай дасгалжуулагч Сергей Овчинниковыг олимпийн наадамд баг нь муу оролцсоноос амиа хорлосон байх магадлалтай гэж үзэж байна. Түүний баг Лондоны олимпд шөвгийн наймын тоглолтод Бразилийн багтай учраа таарч 3:2-ийн харьцаагаар хожигдсон юм. Гэвч багийн амжилт муу байснаас болж амиа хорлосон гэх нотолгоо байхгүй байна.
ОХУ-ын воллейболын эрэгтэй багийн дасгалжуулагч Владимер Алекно “Би түүнийг багаа ялагдсаны дараа үнэхээр их гутарч байхыг нь харсан. Баг нь зарим тоглолтуудад ялсны дараа ч тэр маш их бодож, тамхи ихээр татаж байсан” хэмээн ярьсан байна.
Харин ОХУ-ын спортын мэдээллийн агентлаг Сергей Овчинниковыг хэдэн өдрийн өмнөөс толгой өвдлөө хэмээн гомдоллож байсан талаар мэдээлсэн байна.
Сергейн мэргэжил нэгт найз Владимер Кузюткин “Тэр бол миний мэргэжил нэгт сайн анд минь байсан. Хэн нэгэн амиа хорлосоных нь төлөө түүнийг буруутгаж болно. Гэхдээ ямар ч олимпийн наадамд сэтгэлийн хямрал гэж байдаг. Сэтгэлд хямралыг хараал идэг” хэмээн тус улсын спортын мэдээллийн агентлагт ярьжээ.
Д.Идэр







