
Паралимпийн наадмын хоёрдахь өдөр манай тамирчдаас зөвхөн мэргэн бууч Ц.Лхамсүрэн тэмцээнтэй.

Паралимпийн наадмын хоёрдахь өдөр манай тамирчдаас зөвхөн мэргэн бууч Ц.Лхамсүрэн тэмцээнтэй. 42 настай тэрээр эмэгтэйчүүдийн Р2 ангиллын 10 метрийн хийн гар бууны дасгалд Улаанбаатарын цагаар 18:45 цагаас буудах юм.
Уг дасгалд 14 тамирчин өрсөлдөж байгаа, урьдчилсан буудлагаас хамгийн өндөр оноотой найман буудагч нь шигшээ тэмцээнд шалгарна. Шигшээ буудлага Лондоны цагаар 15:15-аас эхэлнэ.
Ц.Болор