
Тэгвэл өнөөдөр гацсан уурхайчдийн 18 нь амиа алдсан талаар Хятадын хэвлэлүүд дахин мэдээллээ. Аврах ангийн 145 ажилчин шуурхай ажиллаж гацсан уурхайчдийг татаж гаргасан ч амиа алдсан байжээ. Харин одоо газар дор 10 уурхайчин амьд үлдсэн байна. Газар дор гацсан уурхайчид цельсийн 90 градусын халуунд байгаа аж.
Тус уурхайг эзэмшдэг “Зежин” компанийг цагдаагийнхан байцааж байна.
Нүүрсний уурхайд осол гарч уурхайчид амиа алдах тохиолдол хятадад элбэг байдаг аж. Өнгөрсөн жил 1973 уурхайчин ажлын байр дээрээ амиа алдсан нь өмнөх жилийнхээсээ 19 хувиар багассан хэрэг байжээ.
Д.Идэр