
Тиймээс өчигдрөөс эхлэн түүнийг хилээр гаргахыг хориглосон тогтоол хил хамгаалах байгууллагад хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээлэв. Учир нь Л.Оюун-Эрдэнэ удахгүй хилийн чанадад ажлаар явах гэж байсан аж.
НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ МАН-ын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байхдаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Санал тоолох машиныг УИХ-ын гишүүн З.Энхболдын хувийн компани оруулж ирдэг юм байна лээ. Тэгэхээр АН-ынхан телевизийн сувгуудаар нэг зүйлийн талаар өөр өөр тайлбар мэдээлэл цацаад байгаад бид гайхаж байна” хэмээн ярьжээ. Тэрээр одоогоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас дуудсан цагт нь очиж тайлбар өгч байгаа юм байна.
Б.Чимэг