Улсынхаа нэг намын дүрмийг интернэтээр хатуу шүүмжилж, ардчилалд шилжихийг уриалсан Хятадын иргэн Ван Шианинг өнөөдөр шоронгоос суллагдаж байна. Түүнийг Хятадын Засгийн Газар тэрслүү үзэлтэн хэмээн буруутгаж 10 жилийн ял оноосон юм.

Арван жилийн турш шоронд хоригдсон түүний бие болон оюун санааны байдал сайн байгаа хэмээн эхнэр Ю Линь нь хэвлэлд ярьсан байна. 2003 онд шоронд орсон нөхөртэйгээ уулзсан эхнэр нь “Би нөхрөө гэртээ байгаад маш их баяртай байна. Миний нөхөр өөрийнхөө yahoo хаягийг ашиглан санал бодлоо илэрхийлсэн нь огтоос гэмт хэрэг биш байсан” хэмээн ярьжээ.
Ван Шианыг шоронд орсон хойно ч гэсэн эрх баригчид гэр бүлийн хүмүүсийх нь үйлдэл бүрийг хянаж байсан гэж АНУ-д төвтэй Хятадын хүний эрхийн байгууллага мэдэгдсэн юм. Ван Шиан хэргээ хүлээгээгүй учраас түүнд олон жилийн ял өгсөн хэмээн эрх баригчид тайлбарлаж байжээ.
Д.Идэр