УИХ-ын хурлын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагаас хуралдах байсан ч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн зарим заалтууд дээр бүлгийн төвшинд нягтлан ярилцах шаардлага гарсан учраас завсарлага авсан.

УИХ-ын хурлын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагаас хуралдах байсан ч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн зарим заалтууд дээр бүлгийн төвшинд нягтлан ярилцах шаардлага гарсан учраас завсарлага авсан. Тэдний завсарлага авсантай холбогдуулан өнөөдрийн чуулганыг цуцлаад байсан билээ. Гэвч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 16.00 цагт зарлажээ. Хэдийгээр 16.00 цагаас зарласан боловч одоогоор эхлээгүй байна.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл дээр завсарлага өнөөдөр үргэлжилнэ гэж мэдэгдсэн тул Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийх тухай болон Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Б.Чимэг