Дэлхийн эдийн засагт хямралын эхний шинж тэмдэг мэдэгдээд байгаа. Үүний илрэл болж БНХАУ-д бараа бүтээгдэхүүний борлуулалтад сөрөг нөлөөлөл үзүүлж эхэлжээ.

Дэлхийн эдийн засагт хямралын эхний шинж тэмдэг мэдэгдээд байгаа. Үүний илрэл болж БНХАУ-д бараа бүтээгдэхүүний борлуулалтад сөрөг нөлөөлөл үзүүлж эхэлжээ. Ялангуяа уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ огцом унаж байна. Энэ нь манай эдийн засагт хүчтэй нөлөөлнө гэж эдийн засагчид анхааруулах боллоо. Ялангуяа нүүрсний үнэ дэлхийн зах зээлд унаж байгаа аж. Тиймээс эдийн засгийн бодлогодоо өөрчлөлт оруулахыг зарим нэгэн сануулж байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Дэлхийн эдийн засаг хямарч, экспортын орлого эрс буурч, төсөв алдагдалд орчихлоо. Засгийн газар хямралын менежмент рүү яаралтай шилжих хэрэгтэй байна” хэмээн мэдэгдлээ. Ийнхүү асуудал олонтой байгаа Н.Алтанхуягийн Засгийн газарт бас нэг том асуудал нэмэгдлээ. Өмнө С.Батболдыг Ерөнхий сайд болоход манай эдийн засаг хасахтай байсан. Тэрээр хямралын менежментийг амжилттай хэрэгжүүлснээр 17 орчим хувийн өсөлттэй эдийн засгийг хүлээлгэн өгсөн. Харин Н.Алтанхуяг ямар менежмент хийхээс олон зүйл шалтгаалахаар боллоо.
24tsag.mn