Энэ жил төр хувийн хэвшлийн 98 их, дээд сургууль, коллеж үйл
ажиллагаагаа явуулах аж. Өнгөрсөн 4 жилд 150 орчим их, дээд сургууль үйл
ажиллагаа явуулж байсныг цөөлсөөр 98-д хүргэжээ. Цаашид ч их, дээд
сургуулийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгохгүй, харин цөөлөх
бодлогыг салбарын яам баримталж байгаа аж.

Энэ жил төр хувийн хэвшлийн 98 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаагаа явуулах аж. Өнгөрсөн 4 жилд 150 орчим их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байсныг цөөлсөөр 98-д хүргэжээ. Цаашид ч их, дээд сургуулийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгохгүй, харин цөөлөх бодлогыг салбарын яам баримталж байгаа аж.
Эдгээр 98 их, дээд сургуулийн 15 нь төрийн өмчийн, 78 нь хувийн хэвшлийн, 5 нь гадаадын их сургуулиудын салбар аж. 2012-2013 оны энэ хичээлийн жилд нийтдээ 175 мянга орчим оюутан суралцахаар болжээ.
Шинээр 44000 суралцагч /үүнээс бакалаврын зэргийн сургалтад 38500, магистрантурт 5000, докторантурт 500/ элсэнэ.
Хэдийгээр их, дээд сургуулийн тоог бодлогоор цөөлж байгаа ч гэсэн оюутных нь тоо нэмэгдсээр байгаа аж.
24tsag.mn