Жилээс жилд магистрантурт суралцагчдын тоо нэмэгдсээр байгаа. 2012-2013 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 5000 орчим залуус магистрантурт бүртгүүлжээ.

Жилээс жилд магистрантурт суралцагчдын тоо нэмэгдсээр байгаа. 2012-2013 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 5000 орчим залуус магистрантурт бүртгүүлжээ. Мөн 500 орчим иргэн докторантурт элсэн суралцахаар болжээ. Ийнхүү манай улсын иргэд боловсролдоо ихээхэн анхаарч байгаа нь тоон үзүүлэлтээр харагдаж байна.
Харин үүний чанар ямар байгаа талаар ихээхэн маргаан өрнүүлдэг. Өмнөх 4 жилд Ерөнхий сайд С.Батболд боловсролын салбарт кембрижийн стандартыг нэвтрүүлж, их, дээд сургуулийн тоог цөөлж, хотоос нүүлгэн хотхон хэлбэрээр хөгжүүлэх шийдвэр гаргасан. Харин шинэ Засгийн газар боловсролын салбартаа реформын бодлого хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Одоогоор энэхүү шинэчлэлийн бодлогоо зарлаагүй нууцалж байгаа юм.
24tsag.mn