

Хуучнаар хүүхдийн 100-д байрлах "Fers function house"-д 19.00 цагт болох баяраа тэд “Монголын царай муутайчуудын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр болсон байна. Сонирхолтой нь та энэхүү үдэшлэгт нэгдэхийг хүсвэл сургуулийн хүүхдийн сурах бичиг, бичгийн хэрэгсэл, цүнх, дэвтэр, бал зэрэг зүйлстэй ирэхэд л болно гэнэ. Тэд 10 мянган гишүүнтэй болсон баяраараа хүүхэд багачуудад хандив цуглуулах ажлыг ийнхүү давхар өрнүүлэхээр болжээ. Тус клубын уриа болсон “Царай муутай ч цайлган сэтгэлтэй” рекламанд урлаг соёлын одод болон энгийн иргэд ч оролцон гэрэл зургаа авахуулжээ.
Ц.Болор