

Байт харвааны эмэгтэйчүүдийн хувийн харваанд өрсөлдөж буй 19 тамирчнаас манай ОУХМ Б.Жавзмаа 524 оноогоор VIII, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ 516 оноогоор XI байрт шалгараад байгаа. Хасагдах шатны халз тулаан өнөөдөр Улаанбаатарын цагаар 18:30 цагаас эхлэх бөгөөд Жавзмаа 522 онож IX байраар шалгарсан Тайландын Васана Хутависаптай, Оюун-Эрдэнэ 549 онож VI байр эзэлсэн Их Британийн Шэрон Веннардтай учраа таарчээ. Тэднийг ялах аваас цаашид байраа ахиулахаар, медалийн төлөө өрсөлдөх юм.
Дараа нь 29 настай жүдоч Д.Ганбат 90 кг-ийн жинд хүч сорино. Эхний тойрогт гоц мөргөсөн тэрээр орон нутгийн 13:40 цагаас барилдах юм. Энэ барилдаандаа ялалт байгуулвал медалийн төлөө хүч сорих боломж нээгдэх учиртай.
Ц.Болор