
ЕБС-ийн биеийн тамирын багш нарт хөлбөмбөг заах арга барилыг сургаж
эзэмшүүлэх зорилгоор МХБХ-ноос Монгол улсын Засгийн Газар, Боловсролын
яам, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-тай хамтран “ХҮҮХЭД – ХӨЛБӨМБӨГ –
ИРЭЭДҮЙ” хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна.

ЕБС-ийн биеийн тамирын багш нарт хөлбөмбөг заах арга барилыг сургаж эзэмшүүлэх зорилгоор МХБХ-ноос Монгол улсын Засгийн Газар, Боловсролын яам, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-тай хамтран “ХҮҮХЭД – ХӨЛБӨМБӨГ – ИРЭЭДҮЙ” хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна.
Энэ хүрээнд эхний ээлжинд 21 аймаг бүрээс тус бүр нэг төлөөллийг Улаанбаатар хотод VIII сарын 28-наас IX сарын 1-нд явагдах Grassroots instructor буюу Хүүхдийн хөлбөмбөгийн зааварлагч, сургагч багш бэлтгэх 5 хоногийн сургалтанд хамруулна.
Мөн ийнхүү “ХҮҮХЭД – ХӨЛБӨМБӨГ – ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийн нээлтийн ёслол өнөөдөр 11.00 цагт Сүхбаатарын талбай дээр зохион байгуулж байна. Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд FIFA-гийн төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон аж.
Ц.Болор