

Хамгийн хүчтэй бүрэлдэхүүнээрээ манайхан тоглоход олон улсын мастер Б.Гүндаваа буриад гаралтай их мастер Батор Самбуевийг хожиж, ФИДЕ-гийн мастер М.Гүнбаяр эвийн гэрээ байгуулсан юм.
120 орны эмэгтэй багаас 21 дүгээрт бичигдсэн Монголын баг 46 дахь эрэмбэтэй Шведийн багийг 3,5:0,5-аар буулгажээ. Энэ даваанд зөвхөн их мастер Т.Батчимэг өрсөлдөгчтэйгээ тэнцсэн бол нөгөө гурав маань ялалт байгуулсан.
Нэмэлт: Дөрвөн тойргоос гуравт нь ялсан манай бүсгүйчүүд тавдугаар тавилд 27 дахь чансаат Азербайжаны багтай тоглоно. Дөрвөн өргийн дараах байдлаар хоёр ялалт, нэг тэнцээ, нэг ялагдалтай, 41 дүгээр байрт яваа эрэгтэй баг маань тавдугаарт тойрогт Молдавын багтай учраа таарлаа. Молдавын баг 23 дээр эрэмбэлэгдсэн бөгөөд багийн бүрэлдэхүүнд гурван их мастер, хоёр олон улсын мастер багтжээ.
Ц.Болор