
Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргаа, төсвийн болон тэдгээрийн харьяа бүх байгууллага, бусад төрийн болон төсөвт байгууллагын ажил эхлэх, дуусах цагт өөрчлөлт оруулсан. Үүний дагуу төрийн байгууллагын ажил 08.00 цагт эхэлж, үдийн завсарлага нь 12.00-13.00 цагийн хооронд үргэлжилж, 17.00 цагт ажил дуусах тул 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шүүхүүдийн ажил 08.00 цагт эхэлж, 17.00 цагт дуусахаар болов.
Б.Чимэг