
Японы их, дээд сургуулиудын үйл ажиллагааг танилцуулах өдөрлөг болох гэж
байна. Өдөрлөг маргааш "Шинэ монгол" сургуулийн байранд болно.

Японы их, дээд сургуулиудын үйл ажиллагааг танилцуулах өдөрлөг болох гэж байна. Өдөрлөг маргааш "Шинэ монгол" сургуулийн байранд болно. "Шинэ Монгол" ахлах сургууль болон тус сургуулийг төгсөгчдийн холбоо, Япон дахь монгол оюутны холбоо хамтран зохион байгуулах уг өдөрлөгт Японы 20 гаруй их, дээд сургуулийн талаар, тэнд сурч буй монгол оюутан, залуус өөрсдөө мэдээлэл өгөх юм байна. Тэд Японд суралцахад өгөх шалгалт, тэнд суралцангаа амьдрах нөхцөл, боломж, сургалтын зардал гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг өдөрлөгт оролцох залууст өгөх аж. Түүнчлэн уг өдөрлөгийн талаарх тавьсан асуулт бүрт хариулах ярилцлагын тусгай арга хэмжээ ч энэ үеэр зохиогдох юм байна.
Ц.Болор