
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан шатрын спортыг
хөгжүүлэх, сурталчлах, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх,
авьяаслаг хүүхдүүдийг шинээр нээх зорилгоор "Есөн сарын нэгэн-2012"
тэмцээнийг зохион байгуулсан байна.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан шатрын спортыг хөгжүүлэх, сурталчлах, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, авьяаслаг хүүхдүүдийг шинээр нээх зорилгоор "Есөн сарын нэгэн -2012" тэмцээнийг зохион байгуулсан байна. Уг тэмцээн 30-нд Спортын төв ордонд эхэлсэн билээ.
Тэмцээнийг монгол туургатны "Урамтай шатар" холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа гэнэ. Шриланкад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний гурван алтан медальт Е.Төгстөмөр, хоёр мөнгө, хүрэл медальт Г.Энхчимэг, дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ тэргүүтэй 20 гаруй клубын 150 гаруй шатарчид оролцож аваргуудаа өчигдөр тодруулсан байна.
Ц.Болор