Бид хар, ягаан, өнгөгүй гээд олон янзын далайн эрэг харж байсан. Харин улаан өнгийг харж байсан гэж үү? Хэрвээ та намрын улиралд Хятадын Панжин мужид аялавал “Улаан эрэг”-ийг харах боломжтой юм.

Хятадын зүүн хойд хэсгээр урсах Ляхой голын дагуу байрласан Улаан эргийн ургамлууд гайхамшигт өнгөтэй учраас эрт үеэс дархан цаазат газар болгожээ. Ягаан өнгийн чийглэг ургамлууд нь давс ихээр агуулдаг учраас өнгө нь улаан болдог байна. Энэ үйл явц ихэнхдээ есдүгээр сард болдог тул жуулчид гайхамшигт өнгийн эрэгт ихээр цугладаг байна.

Зүүн Азиас Австралируу нүүдэллэж буй шувуудад 1.4 сая акр хэмжээтэй улаан цэцэгт талбай таатайхан амралтын зогсоол болдог. Улаан титэмт тогоруу, хар хошуут цахлай, дуут цахлай зэрэг 236 төрлийн шувуу энд ирдэг байна.

Эргийн голоор тавьсан зам болон хоргодох байрууд нь жуулчдыг ургамлын чимээ, чичиргээнээс хамгаалахад тустай аж.

Ирж буй далайн түрлэг улаан өнгийн зэсгнүүдийг давалгаалуулах нь үнэхээр гайхалтай харагддаг.



Хятадын Улаан эргээс гадна ийм гайхамшигт өнгөтэй өөр эргүүд бий. Үүний тоонд Грекийн Санторид орших “Улаан эрэг”, Канадын хунтайж Эдвардын аралд байрлах “Улаан элсэн эрэг” орорх юм.