Өдрийн зурхай: Арилжаа наймаа хийхэд сайн, үс авахад муу
Аргын тоолол: Ням гараг. Есдүгээр сарын хоёрны өдөр.
Билгийн тоолол: Адъяа гараг. Намрын тэргүүн шар бичин сарын арван долооны өдөр.
Жил өдөр: улаан бар
Суудал, мэнгэ: мод, найман цагаан
Барилдлага: үхэх
Шүтэн барилдлага: сэрэхүй
Үс авах: Өнгө зүс доройтно
Өдрийн үр: Тусд хэрэгтэй үйл бүтээх, мод тарих, худаг гаргах, газрын амыг анх нээх, буяны эхийг бүтээх, замд гарах тэргүүтэн зөөлөн үйлд сайн. Ном сонсох, үхэгсдийн үйл үйлдэх, бурхан шүтээн тахихыг тэвч. Ням гараг тул гэр орон босгох, зэрэг нэмэх, хурим хийх, эм найруулахад сайн. Ханах, төөнөх, шинэ дээл эсгэхэд муу. Худалдаа наймаа эхлүүлэхийг тэвч.
Нар ургах, шингэх цаг: 06:19-19:36