
Хүн төрөлхтний их цэнгэл, зуны олимпийн ХХХ наадам өндөрлөсний дараах хамгийн эхний тэмцээн гэдгээрээ “Чингис хаан 2012” онцлогтой. Одоогоор “Чингис хаан 2012″ жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээнд ОХУ, Кыргызстан, Чех, Словен, Унгар, Гүрж, Япон, БНСУ, БНХАУ, АНУ, Бразил, Грек, Малайз, Хонконг, Монгол зэрэг 15 орны бөхчүүд хүч сорихоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм.