
Хасагдах шатны халз тулаан өчигдөр болж Жавзмаа Тайландын Васана Хутависапыг таван үед 4:6-гаар ялж шөвгийн наймд шалгаран үлдсэн. Харин Оюун-Эрдэнэ Британийн харваачид 2:6-гаар дийлдэн тэмцээнээ өндөрлөв.
Шөвгийн дөрөвт үлдэх эрхийн төлөөх харваа өнөөдөр орон нутгийн 10:00 цагаас (Улаанбаатарын 17:00) эхэлнэ. Манай Б.Жавзмаа урьдчилсан шатнаас тэргүүлэн шалгарсан дэлхийн хошой аварга, Азийн пара наадмын мөнгө, хүрэл медальт БНХАУ-ын Гао Фаншиатай халз өрсөлдөх юм.