Мексик хотын гудамжнаас таван метрийн гүнд археологичид 1789 ширхэг овоолсон хүний яс олжээ. Судлаачид энэ ясыг хүүхэд, өсвөр насны хүүхэд, залуу эмэгтэйчүүд болон насанд хүрэгчдийн яс болохыг тогтоожээ.
Мексик хотын гудамжнаас таван метрийн гүнд археологичид 1789 ширхэг
овоолсон хүний яс олжээ. Судлаачид энэ ясыг хүүхэд, өсвөр насны хүүхэд,
залуу эмэгтэйчүүд болон насанд хүрэгчдийн яс болохыг тогтоожээ.

Эдгээр яснууд 1325 онд азтекуудын барьсан сүмийн доороос 1480 онд олдсон шарилуудтай тохирч байгаа аж.

Яснуудыг олсон археологичид долоон гавлын яс олжээ. Тэдний гурав нь хүүхдийнх, долоо нь насанд хүрсэн хүнийх байжээ. Судлаачид нийт хэдэн хүн булагдсан байсан, тэдний хүйс болон насыг тодорхойлохыг оролдож байна.

Булагдсан яснаас доош 35 метрт эртний шашны билэг тэмдэг болсон моднуудыг суурилуулсан байв.

Шашны билэг тэмдэг болсон модны олдворыг лабраторид судалж байна.

Судлаачид яснуудыг шаварнаас салгасны дараа нөлөөт үхэл болохыг тодорхойлжээ. Ихэнх цээжний хэсгийн яснуудад том зүсэлт хийгдсэн байв. Тиймээс хэлмэгдсэн хүмүүс, эсвэл эртний шашны зан үйлээр өөрийгөө хөнөөсөн байх магадтай гэж үзэж байна.

Эртний Азтек хотын дүр зураг.

Азтек хотын төв өмнө ба одоо.
