
Шадар сайд Д.Тэрбишдагва маргааш 09.00 цагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хурлын танхимд МХЕГ-ын удирдлагуудтай уулзаж ажилтай нь танилцахаар болжээ. Тэрбээр НМХГ, Нэгдсэн төв лаборатори, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөсөн байна.
МХЕГ нь энэ сард 10 жилийнхээ ойг тэмдэглэх бөгөөд татан буугдах агентлагуудын жагсаалтанд ороод байгаа юм.
Б.Баяр