
Эдгээр “азтай” зургаан тамирчны дөрөв нь хөнгөн атлетикийн гүйлтийн тамирчид, хоёр нь усанд сэлэлтийн тамирчин юм байна. Хэрвээ тамирчид хүсвэл амьд үнээ биш, үхрийн мах авч болох аж. Усанд сэлэлтийн тамирчин Кэмерон Вандер Бург үнээ биш мах хүссэн учир 140 кг мах авах болсон гэнэ.
Харин гүйлтийн тамирчин Сизве Недлову амьд үнээ авахыг илүүд үзжээ. Бусад тамирчид үнээгээ авах уу, мах авах уу гэдгээ хараахан сонгоогүй байгаа юм.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад нэг үнээ 7000 рэнд буюу 700 еврогийн үнэтэй байдаг юм байна. Манай мөнгөөр бол Өмнөд Африкийн нэг үнээ нэг сая 200 мянган төгрөгийн үнэд хүрэх юм.
Д.Идэр