
Байт харвааны ОУХМ Б.Жавзмаа Лондонгийн паралимпийн наадмын хагас шигшээд шалгарах эрхийн төлөө Хятадын тамирчинтэй өрсөлдөж илүү оноо авлаа. Тэрбээр Хятадын тамирчин Гао Фаншиантай өрсөлдөж 6:0 оноо авснаар хагас шигшээд үлдэхээр боллоо. Хятадын тамирчин урьдчилсан харваанд 581 оноотойгоор I
байрт шалгарч байсан.
Медалийн төлөөх хагас шигшээ маргааш болно. Б.Жавзмаа урьдчилсан харваанд 524 оноогоор VIII байраар шалгарч байсан. Харин өчигдөр Тайландын тамирчинг 6:4 харьцаатайгаар ялж, шөвгийн наймд үлдээд байсан юм.