Есдүгээр сарын нэгэнд дунд сургууль болон цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлт болсон.

Есдүгээр сарын нэгэнд дунд сургууль болон цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлт болсон. Тэгвэл маргааш их, дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт болно. Монголын Оюутны холбооноос “Оюутны тангаргын баяр”-ыг маргааш зохион байгуулах гэж байна. Энэ үеэр шинээр элссэн оюутнууд тангараг өргөх юм. Их, дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн нэгдсэн нээлтэд
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БШУ-ны сайд Л.Гантөмөр нар оролцоно. Мөн Сүхбаатарын талбайд “Оюутны намар” шоу тоглолт болно.