Улаанбаатар
Өнөөдөр / 2026.01.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Амьдралд гундаж, гутарч үзээгүй гэр бүл

2020-2-13
0
ЖИРГЭХ

Үүр цайхаас урьтаж боссон Х.Эрдэнэбилэг тэнгэрийн хаяаг саравчлаж харснаа “Удахгүй бороо орох нь. Малын ажлаа эртхэн амжуулчихаад хэдэн банз хадахгүй бол горьгүй нь” гээд инээмсэглэв. “Бороо орохгүй байх аа. Бүртийх ч үүл алга. Уг нь тэнгэр хангай хураа хайрлавал сайн юмсан. Хэдэн үнээнд хазах ч юм олдохоо байлаа. Энэ янзаараа удахгүй ширгэх нь байна” гэж эхнэр өгүүлээд горьдлогийн харцаар нөхөр рүүгээ харахад “Харж л бай. Их удлаа гэхэд цагийн дараа шивэрч эхлэх вий. Чийг сайхан үнэртэж байна даа. Одоо л ган тайлагдах нь” гээд хамраараа уртаа гэгч амьсгаа авав. Эхнэр, нөхөр хоёрыг ийн ярих зуур нээрээ л баруунаас зөөлхөн үлээж байсан салхины хүч бага багаар нэмэгдэж эхлэв. Үүнийг ажисан эхнэр “Ээ, гялай. Үнэхээр бороо орох нь. Ашгүй дээ. Хэдэн үнээ ширгэж, хоолгүй хонох дээрээ тулж байсан юм” гэж амандаа үгэлсээр үнээний зэл рүү гүйхээрээ харайлгав. Х.Эрдэнэбилэгийнх Төмөр замын 335 буюу Ногоон толгойн аманд сууршиад сар гаруй болж буй. Хотын захиргаанаас малтай иргэдийг хотоос гаргах шийдвэр гарсан учир том бага нийлсэн дөрвөн хүүхдээ дагуулан саалийн 20 гаруй үнээгээ туусаар энд суурьшихаар иржээ. Гэвч зургадугаар сарын сүүлч хэдийнэ гарсан атал тэнгэр хангай хураа хайрласангүй. Гол горхи татарч, салхи жаахан сэвэлзэх төдийд л нүүр нүдгүй шороогоор шуурах болсон учир тэндэхийн малчид аргаа баран суусан нь энэ юмсанж.

Зуны тэр нэгэн өглөө бүртийх ч үүлгүй байсан тэнгэрийн баруун хаяанаас бараан үүл Ногоон толгойн амыг чиглэсээр “Хүүе” гэхийн зуургүй аадар бороо асгаж эхлэв.

Саяхан л “Бороо ороосой. Ган боллоо” гэж халаглаж суусан гэрийн эзэгтэй “Хүүе ээ, үер буух нь. Үнээгээ шалавхан саая” гээд хувингаа хангинуулж эхэлснээр хоёр цагийн дараа арай хийж саалийн ажил дуусав. Үнэхээр ч хоёрхон цаг орсон борооны дараа үер буув. Хатаж хуурайшсан хөрсөнд борооны ус даанч шингэж чадалгүй байсаар урсан одоход “Шивэрч орсон бол хөрсөнд шингэхгүй юү” гэж эхнэр харуусангүй өгүүлэв. Өглөөхөн л муухай аашлаж, аадар бороо асгасан тэнгэр их үд гэхэд хэдийнэ цэлмэж, бүртийх ч үүл үзэгдэхээ больсноор нохой гаслам халуу төөнөж эхлэх үед гэр доторх хүмүүс бүгд нойрмоглож эхэллээ. Гэсэн ч тэдэнд амарч суух цаг байхгүй учир “ажилдаа” гэсэн дохио хангинаснаар өдрийн ажилдаа ханцуй шамдан орцгоов. Зуны сар дундаа орсон ч зуншлаг тааруу гарсан учир хэдэн мал нь өдөр бүр шахуу нутгийн зүг жонжуулах нь туйлын бэрх.

“Арга ч үгүй биз дээ. Хотод ногоо сайхан гарсан байна лээ. Ялангуяа Баруун салаанд өвдгөөр татаж байсан. Бэлчээр, ус сайтай нутгаа санахгүй гээд ч яахав” хэмээн гэрийн эзэн өгүүлээд “За, хэдэн үнээгээ эргэхгүй бол төмөр замын хашаа руу орчихно. Вагонд дайруулвал торгодог гэсэн” гэж өгүүлээд мотоциклоо асаан тоос манарган давхин одов.

Х.Эрдэнэбилэг өдгөө 36 настай, эхнэр Г.Эрдэнэсувд нь түүнээс нэг насаар дүү. Тэд гэрлээд арван жил болж байгаа бөгөөд гурван том нь охин, харин бага нь голомт залгах хүү аж. Айл гэр болж төвхөнснөөс хойш амьдралаа босгох гэж чамгүй тэмцэж ирсэн тэднийх Монголын мянга мянган айл өрхийн нэгэн адил эх орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож яваа залуусын төлөөлөл.

Тиймээс л энэ удаагийн нийтлэлээрээ тэдний гэр бүлийг онцолж, үлгэр жишээ амьдралаас нь бага боловч танилцуулахаар шийдсэн юм.

      Айл бүрийн амьдрал өөр өөрийн гэсэн онцлог, хэв маягтай байдаг. Гэрийн эзний хувьд багаас мал дагах сонирхолтой байсан учир их сургуульд суралцахыг хүсээгүй байна. Тиймдээ ч аавынхаа мэдлийн хэдэн саалийн үнээ, унлагын морийг амжиргааны эх үүсвэрээ болгож, олсон таван төгрөгөө хуримтлуулж эхэлсэн гэдэг. Яг энэ үедээ гэргийтэйгээ танилцсан байна. Ирээдүйн гэргий Г.Эрдэнэсувд нь нийслэлийн тэргүүний сурагч хийгээд чамгүй сэргэлэн зантай, шавилхан биетэй охин байв. Түүнийг аравдугаар анги төгсөхөд нь Санхүү эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгээр суралцахыг урьсан боловч нисэхийн менежментээр суралцах мөрөөдлөө биелүүлэхийг хүсч л дээ. Гэвч ах нь дургүйцэж, “Төлбөрийн мөнгө байхгүй. Тэтгэлэгээ ашигла” гэж зөвлөсөн байна. Харамсалтай нь том ахын эл шийдвэр, зөвлөгөө таалагдаагүй учир тэтгэлэгийн сургуулиа хаяж, хэсэгтээ ажил хийхээр шийджээ. “Сургуулиа хаях шаардлага байсан юм уу” гэж асуухад “Монголд дипломны гол болсон хүмүүс олон байна. Хүссэн мэргэжлээрээ суралцаж байж л амжилт гаргахаас биш диплом өвөртөлсөн болгон амжилтад хүрэхгүй. Нэг жил ажил хийж, цалингаа хураагаад ШУТИС-д инженерээр суралцана гэж төлөвлөсөн юм. Даанч нөхөртэйгээ танилцаад суучихсан” гээд нөхөр рүүгээ ирмэхэд “Чи надтай гэрлэсэндээ харамсдаггүй биз дээ” гээд хацар дээр нь зөөлөн үнсэв. Ерөөс эхнэр, нөхөр хоёр маргалдахыг бараг мэддэггүй гэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл тэдэнд хэрүүл, тэмцэл хийх зав огт байхгүй. Өглөө үүр цайхаас эхлээд үдшийн бүрий болтол хэдэн малаа маллахаас эхлээд дөрвөн хүүхдээ цэцэрлэг, сургуульд зөөх, хашаа хороо барих гээд чөлөө зав огт үгүй. Дээр нь хэн хэнтэйгээ хошин өнгө аясаар ярих нь их.

Арван жилийн тэргүүний сурагч байсан Г.Эрдэнэсувдад ирээдүйн нөхрийнх нь халамжтай зан бас ажилч хичээнгүй, тууштай зан ихэд таалагдаж. Тиймдээ ч нэг жил үерхээд гэрлэх саналыг зөвшөөрсөн байна. Социализмын үеийн хосууд төмөр ор, ганц чемодантай амьдралаа эхлүүлдэг байсан тухай олон сайхан дурсамж байдаг.

Тэгвэл Х.Эрдэнэбилэг, Г.Эрдэнэсувд хоёр амьдралаа бараг л ингэж эхлүүлсэн гэхэд болно. Хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөөрөө Баянхошууны Баруун салаанд 80 метр квадрат башингийн суурь цутгасан байна. Нөхөр нь тоосгоо өрж, эхнэр нь хана шавардах ажлыг ганцаараа амжуулав. Ингэж л бүтэн жил хэртэй ноцолдон байж өөрийн гэсэн орон гэртэй болсон тэд хурим найраа хийж, албан ёсоор гал голомтоо бадраажээ. Үүнээс хойш хэдийн арван жил өнгөрч. Хоёр талын гэрээс бэлэглэсэн саалийн хэдэн үнээ нь өнөөдөр 20 толгой болж өсч, бас ч үгүй арав гаруй монгол банхар, 200-гаад тахиа, хяруултай болсон байна. 1400 метр квадрат өмчлөлийн газар дээрээ өвөл, зуны байшин, 20 үнээний тохилог фермээ барьжээ. Хашаандаа жимсний мод, улиас тарьсан гээд под хийтэл тохижуулсан байна. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх замаараа зуслангийн дэлгүүрт сүүгээ нэг литрийг нь 1400 төгрөгөөр өгчихнө. Хураасан мөнгөөрөө өвлийн бэлтгэлээ хийчихдэг гээд баргийн зүйлд түүртэхээргүй болж. Хэтийн төлөвлөгөө нь хотын төвд орон сууц худалдаж аван охидоо оюутан болох үе хүртэл нь түрээслүүлэх. Ийм зорилгоор хадгаламжийн дэвтэртээ сар бүр орлогынхоо тодорхой хувийг хийдэг байжээ. Гэтэл хаврын хавсаргатайн дээр сургууль, цэцэрлэг амраагүй байх үед малтай иргэдийг хотоос "хөөх" шийдвэрийг малын дөргүй хотын удирдлагуудын гаргаснаас болж малаа халуун хэвтрээс нь босгож, бага балчир үрсээ дагуулсаар хотоос дүрвэхэд хүрчээ.

Нэг үгээр хэлбэл, хотын удирдлагууд “малын дөргүй” гэдгээ “Малтай айлууд тавдугаар сарын 1-н гэхэд хотоос нүүх ёстой гэсэн шийдвэр гаргаснаараа батлан харуулав. Дээрх шийдвэрт энэ хугацаанаас өмнө нүүхгүй бол торгоно. Эсвэл хашаанаасаа мал гаргахыг хориглоно гэсэн сүрдүүлгийн утга агуулагдаж байсан учир нутаг заагдахаас өөр аргагүй болж. Хаврын хавсаргатай нэгэн өглөө том охидынхоо багшаас хаврын шалгалт хүртэл хичээлээс нь чөлөө гуйж авснаар нүүх бэлтгэлдээ оржээ. Ингээд Ногоон толгойн аманд нүүж ирэв. Гэтэл дүүргийн удирдлагуудын ярьсан шиг бэлчээр, устай газар байсангүй. Сул шороогоор нүүр нүдгүй шуурахын дээр “Сүү” ХК-д сүүгээ 700-хан төгрөгөөр буюу зах зээлийн ханшаас хоёр дахин бага өртөгөөр өгөхөөс өөр замгүй болов.

 

Арван жилийн хугацаанд хийж бүтээсэн бүхий л зүйлээ орхиж ирсэн тэднийх таван ханатай гэрээ барьж шалаар зулж унтахаас өөр аргагүй болсон байна. Гэсэн ч гэр бүлийн хоёр шантарсангүй.

“Өмнө нь 20 үнээний ферм барьж чадсан юм чинь одоо үүнээс том ферм байгуулна” гэв. Тиймдээ ч зуны аагим халууныг үл огоорч, сууриа цутгаж, ханаа босгож хоёулаа зүтгэж эхлэв. Дахиад бүх зүйл эхнээсээ. Хоёул ядарч байсан ч гараа хумхиж хойш суусангүй, бага багаар урагшилсаар. Намрын ажлаа төлөвлөсний дагуу амжуулчихвал 60 метр квадрат өвлийн сууцаа барихаар төлөвлөж, бүр сууриа цутгачихаж. Ерөөс эхнэр, нөхөр хоёр зүгээр сууна гэж бараг байхгүй. Хоол, цай идэж, уухдаа хүртэл дараагийн ажлаа төлөвлөж, данс тооцоогоо цэгцэлнэ. Цай, ундаа идэж дуусангуутаа ажилдаа шууд орно.

Ийм л ажилсаг тэд эх дэлхийдээ туйлын хайртай. Хамгийн наад зах нь гэхэд хөрс бохирдохоос сэргийлж, жорлонгийн нүхээ хүртэл цемэнтээр цутгаж битүүмжилсэн байв. Баргийн хүн хараад “Энэ их ажлын хажуугаар лай байгаадаа” гэж хэлмээр нягт нямбай гэж жигтэй. Дээр нь малын баасыг өвөлдөө нүүрсний хог, зундаа өвсний хогтой хольж хатаан түлшиндээ хэрэглэнэ.

“Монгол Улсын нийт газар нутгийн зургаахан хувь нь ой мод. Тийм атал бид модоо түлэх ямар хэрэг байна вэ. Аргалын утаа үнэртэж суухад сэтгэл ариусахаас гадна агаар дахь нян бактер устдаг. Тиймээс мод биш аргал түлэх хэрэгтэй” гэж гэрийн эзэн Х.Эрдэнэбилэг хэлсэн.

Түүний энэ үг, үйлдэл нь эцэг, эхээс  улбаатай юм билээ. Түүний аавыг Хорлоо гээд хөгшин бий. Зан ааш сайтайн дээр ажилласаг гэж жигтэйхэн. Эхнэр нь гээд жижигхэн бор эмээ ч гэсэн насандаа баймгүй хөнгөн биетэйн дээр ажилласаг нь хэтэрсэн нэгэн. Хоёр хөгшин багаас мал дагасан учир малын өтөг, бууцыг түлш болгож хэрэглэх олон аргыг хэрэглээндээ нэвтрүүлжээ. Энэ эрдмээ хүүхдүүддээ өвлүүлсэн бөгөөд тэд ч гэсэн нүүрс, модны хэрэглээнээс аль болох татгалздаг гэсэн. Эндээс л “Эцгийн сургааль хүүд” гэсэн сургаалийн үнэ цэнэ харагдах биз ээ. 

 

“Би англи хэл сурахыг их хүсдэг. Ээж сурлага сайтай хүүхэд байсан хэрнээ их сургуульд суралцаагүй гэсэн. Харин биднийг заавал дээд боловсролтой болгоно. Өөрийнхөө алдааг давтахгүй гэж байна лээ” хэмээн өгүүлэх охин бол тэдний том охин Э.Ариунбилэг. Хэдий наймхан настай хэрнээ биедээ баймааргүй хэрсүү зантайн дээр ажиллаг гэж жигтэйхэн. Өглөө бүр 07.00 цагтай уралдан босч, туглаа тэжээсний дараа бэлчээрт нь гаргана. Эргэж ирээд гэрээ цэвэрлэж, отгон дүүгээ хувцаслаж, ариун цэврийг нь сахиулсны дараа хооллож, ундлах ажилдаа орно. Дараа нь тахиа шувуугаа тэжээнэ. Том охин Э.Ариунбилэгийн ажилд түүний хоёр дүү охин ч гэсэн чамгүй туслана. Хашаагаа цэвэрлэнэ, усанд явна, аавдаа багаж хэрэгслийг нь дөхүүлж өгнө гээд гурван охин өдөржин бөгс өндийлгүй ажиллах аж.

Энэ хооронд ээж нь хот руу сүүгээ тээвэрлэж ирээд ферм барих ажилд тусладаг гээд ерөөсөө Х.Эрдэнэбилэгийнх гэдэг айлын бүх гишүүд шоргоолж шиг ажиллана. Ийм болоод ч тэр үү, тэднийхийг зорин очих гийчний хөл тасрана гэж үгүй.

Очсон хүн бүр нэг ширхэг ч болов хадаас хадаж өгч дэм болохыг хичээдэг болох нь харагдсан юм.

Эхнэр, нөхөр хоёр тахиа, хяруул, нохой тэжээх хоббитой. Монгол банхар биеэр том бөгөөд харахад сүр ихтэй. Том гэгчийн төмөр хашаанд “хорьсон” ноходыг тэжээхэд багагүй зардал гардаг гэсэн. Баргийн хоол голдог бөгөөд хооллох цаг жаахан л хэтэрвэл уур уцаар нь барагдахгүйн зовлон ихтэй. Мөн олон тооны тахиа, хяруултай. Өнгөцхөн харахад өдөрт гуравхан удаа хооллож, услахад л хангалттай мэт боловч тийм биш аж. Ариун цэврийг сайн сахихгүй бол нэг дэгдээхэй ханиад хүрвэл бусаддаа халдаах нь амархан гэнэ. Бас хяруулыг дэгдээхэйнээс аль болох хол байлгахгүй бол “бойлдож” байгаад тончиж алах гэмтэй гэсэн. Энэ зун гурван ч дэгдээхэйгээ хяруулын саварт алдсан тухайгаа дуулгаад “Хяруулыг тэжээж чадвал мах арвинтай. Манай монголчууд хүнсэндээ хэрэглэж дадаагүй болохоор вьетнамуудад зардаг юм. Нэг хяруулыг 15-55 мянгаар зардаг” гэв. Хоббигоо ажил болгож, ашиг олж чадаж байгааг хараад тэдний гэр бүлээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн юм.

Монгол Улсын 800 мянган өрхийн нэг болж гал голомтоо бадраасан Х.Эрдэнэбилэгийнх гэдэг айл ийнхүү бусдад үлгэрлэж амьдарч байна.

Хорт зуршлаас ангид байж, баяр хөөртэй, инээд наргиантай амьдрах ёстой гэсэн уриатай тэдний гэр бүлийн гишүүн бүрийг онигооны мастер гэхэд болно. Ямар ч завгүй байсан нэгэндээ хандаж үг хэлэхдээ хөгжилтэй, наргиантай байдлаар хэлэх нь тэдний гэр бүлийн уламжлал. Ийм л амьдралд гундаж, гутарч үзээгүй нэгэн гэр бүл Ногоон толгойн дэнжид амьдралаа дахин эхлүүлэхээр тэмцэж байна. Магад танд бага боловч үлгэр чадах болов уу хэмээн тэдний гэр бүлийг онцолсон маань таалагдсан гэж найднам.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Байгаль орчны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хүсэв
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ХӨГЖЛИЙН НЭГДСЭН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТТЭЙ НИЙЦҮҮЛЭН ХӨГЖҮҮЛНЭ
Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ
"Насны хишиг" анх удаа авах болон өмнө нь хамрагдаагүй ахмадуудын бүртгэл эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • баярлалаа мундаг гэр бүл бна. сайхан зүйл нийтэлсэнд баярлалаа (202.55.188.81)
    би
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.5.198.40)
    Мундаг гэр бүлд аз жаргалын дээдийг хүсэн ерөөе
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • 6&@; (202.9.47.43)
    Хөдөөнөөс Нутгаа орхиод ирж УБ - т орох оронгүй Учраас Газар худалдаж авчилдээ! Хөдөөруугаа Явж Малчингаа Хийгээч!!!!! Айлын кармаа өрөө хөлсөлдөг нэг бол Айлын хашаанд өвөлжидөг. Хотод Гэвюүрээд Хийх Ажилгүй нэг бол Прусээр халтуурддаг!! Хөдөө малтай гэж яриад Хотод Ажилгүй Барилгын ажил олдвол их юм Иймэрхүү Хөдөөнийгарууд УБ хотын 50 хувьд бна . Албатан хөдөө руу Малчингаар гарга!!!!!
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
    • Ulziibayar
      minii tanidag ugaasaa hotiin huuhduud sh de. harin chi bol um unshaad ch oilgohoo bolison olgoi tolgoiton bna. nemj helehed ene 2 zaluu chin priustei bas portertei. umnu ni baisan baishin ni dotroo usandaa orchdog ih tohitou gej sonsoj bsan um bna.
      2020 оны 02 сарын 14
    • ишшш
      чамайг аваачиж маллах хэрэгтэй юм бна
      2020 оны 02 сарын 14
  • m.mandahaipoland. (88.156.136.170)
    bayar xurgie.
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • монгол (66.181.180.12)
    зѳв бодолтой ажилч хүнийг амжилт байнга даганаа аз жаргал хүсэе
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • irgen (31.165.215.122)
    yoooe iim saihan zov zaluu ger bylyyd olon baigaasai, ...amdral ynetei gedgiig medehgui buruu zamaar ih yavj baina zaluus haramsaltai ni, yamarch ajil amdraltai baisan harizaa zov baih shig saihan um eroosoo baihgui, zov harizaatai bol hair byh zuil undarsaar l baih bolno gedgiig ednii ger byl haruulj baina……az jargal hysie
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • Барсайхан (202.21.124.129)
    24tsag.mn сайтын хамт олонд талархал илэрхийлье. Ёстой зөв хүмүүсийг гаргаж ирсэн байна. Хүн амьдралаа ингэж л залууродах ёстой. Монголын үрс олон болж, ажилч хичээнгүй залуус түм бум болтугай
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • иргэн (202.21.124.129)
    сэтгэл санаа хямраасан энэ үед ямар гоё нийтлэл уншчихваа. Ямар гоё юм бэ. Ийм мундаг залуус олон болтугай. гэр бүлд нь аз жаргал хүсэн ерөөе.
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • Эрдэнэбилэг (202.21.107.68)
    Эгэл жирийн хөдөлмөрч залуу гэр бүл иргэдийг бусдад танилцуулж байгаад баяртай байна. Энэ залуусыг дэмжиж бна.
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • Z (98.169.35.210)
    Iim saihan humuus bas baidag l um bna. Saihan ulger duurailal avahaar mundag zaluus umaa. Baharhaj bas bayar hurgej baina. Setguulch zov saihan humuus iim talaar medee oruulsand bayarlalaa.
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • ud (202.126.89.6)
    Zaluu ger buld sain saihniig husen eruue.Udajgui saihan oron suutstai boloh boltugai.
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • zochin (202.126.89.6)
    Saihan yum unshlaa.Odoogiin zarim zaluu ger bul zaluus mundag yum aa.iim l ger buliig tur zasgaas demjij huugui zeel ugch huhuuken demjih heregtei.ingej l sain saihniig tugeej, iim olon ger buliig oron nutguudad ni ulam sain demjih bodlogiig tur zasgaas chuhalchlan anhaarch uguusei, Bodlogiin yamd, ESaidad chihend ni hurgej uguurei humuusee
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • иргэн (202.21.124.134)
    Жинхэнэ үлгэр жишээ гэр бүл гэж үүнийг л хэлэх байх. Жорлонгоо хүртэл цементээр доторлодог, нүүрсний хог, өвсний хогийг аргалтай хамт хатааж түлдэг гээд мундаг залуус байна. Одоо үед бол бүгдээрээ шахуу бэлэнчлэх болсон. гэтэл энэ гэр бүл бүгдийг эх дэлхийдээ, үр хүүхдэдээ ашигтай байдлаар хийдэг юм байна. Бас хэрүүл хийхээс илүүтэй хошигнож ярьдаг гэдгийг уншаад ямар их баярлав аа. Бидэнд ийм л зүйл хэрэгтэ йбайна
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • монгол (119.40.103.37)
    залуучууддаа амжилт хүсье
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Байгаль орчны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хүсэв
    4 цаг 18 мин
  • АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ХӨГЖЛИЙН НЭГДСЭН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТТЭЙ НИЙЦҮҮЛЭН ХӨГЖҮҮЛНЭ
    4 цаг 21 мин
  • Голомт банк “Ногоон арилжааны банкны холбоо”-нд нэгдлээ
    5 цаг 23 мин
  • Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ
    6 цаг 42 мин
  • "Насны хишиг" анх удаа авах болон өмнө нь хамрагдаагүй ахмадуудын бүртгэл эхэллээ
    7 цаг 7 мин
  • Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалт хийгдэж байна
    7 цаг 57 мин
  • Газын зурваст ХАМАС-ын барьцаанд байсан сүүлчийн Изриал хүний цогцсыг гэрт нь хүргэжээ
    8 цаг 7 мин
  • Увс аймгийн Зүүнхангай сумын нутагт 3.8 магнитудын газар хөдөлжээ
    8 цаг 15 мин
  • Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ
    8 цаг 32 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
    9 цаг 17 мин
  • Иран улс АНУ-ын цэргийн хүчний эсрэг "ямар ч нөхцөлд байлдахад бэлэн" гэв
    9 цаг 55 мин
  • Ардчилсан намын мэдээллээс ОНЦЛОХ эшлэлүүд
    10 цаг 10 мин
  • Д.Амарбаясгалан: Засгийн газарт хариуцлага тооцох акцыг албан ёсоор өрнүүлнэ
    10 цаг 27 мин
  • Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өсжээ
    10 цаг 56 мин
  • АНУ-аас дайжиж Хятад руу цувах Европ удирдагчдын мөргөлийн зам...
    11 цаг 0 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
    11 цаг 10 мин
  • Кино календарь: 2026 онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    11 цаг 19 мин
  • Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
    11 цаг 38 мин
  • Морин жилийн Сар шинийн барилдаанд аваргууд голдуу түрүүлж, аварга цолтон цөөнгүй төржээ
    11 цаг 43 мин
  • Танилц: Хоёрдугаар сард болох барилдааны хуваарь
    12 цаг 9 мин
  • Л.Хосбаяр: Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцдэг алба хаагчдын тоо хангалтгүй байна
  • Дэлхийн бөх гэдгээ батлан харуулсан МУГТ Ц.Цогтбаатарын тухай 20 баримт
  • Эрчим хүчний талаар Ерөнхий сайд юу хэлэв?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • “Single’s inferno” шоуны оролцогч Чой Мина Сүгийн тухай баримтууд
  • Албан ёсоор ДОМОГ болсон Деррик Роузын тухай 24 баримт
  • Гиннесийн дээд амжилтын эзэн "Төмөр хүн" хочит Тамаваши Б.Мөнх-Оргилын тухай сонирхолтой түүхэн баримтууд
  • Эрчим хүчний сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай VS Улсын харцага Б.Зоригтбаатар
  • АЛТАН ЦОМ: Манлай заан Б.Пүрэвсайхан VS Улсын заан Б.Бат-Өлзий
  • УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал тойрогтоо ажиллаж байна
  • Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 52 сум цагаан зудтай байна
  • ТАНИЛЦ: Сар шинийн цуврал барилдаануудын ХУВААРЬ
  • ФОТО: ”Тэмээн дээрээс наран ойрхон байна”
  • УИХ-ын дарга Н.Учрал Сүхбаатар аймгийн ахмад малчин Ч.Энхбат гуайн хаваржааг зорьж очлоо
  • Жүдо УАШТ: Хамгийн олны анхаарлын төвд байгаа эрэгтэйчүүдийн +100 кг-д зодоглох бөхчүүд
  • Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих тендерийг зарлалаа
  • О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
  • АНУ-ын Цагаачлалын албаныхан ТАВАН настай хүүг саатуулжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Эрчим хүчний талаар Ерөнхий сайд юу хэлэв?
  • Гиннесийн дээд амжилтын эзэн "Төмөр хүн" хочит Тамаваши Б.Мөнх-Оргилын тухай сонирхолтой түүхэн баримтууд
  • Эрчим хүчний сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • Жүдо УАШТ: Хамгийн олны анхаарлын төвд байгаа эрэгтэйчүүдийн +100 кг-д зодоглох бөхчүүд
  • УИХ-ын дарга Н.Учрал Сүхбаатар аймгийн ахмад малчин Ч.Энхбат гуайн хаваржааг зорьж очлоо
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай VS Улсын харцага Б.Зоригтбаатар
  • ФОТО: ”Тэмээн дээрээс наран ойрхон байна”
  • “Single’s inferno” шоуны оролцогч Чой Мина Сүгийн тухай баримтууд
  • Танилц: Жүдо бөхийн УАШТ-нд түрүүлсэн тамирчид
  • СОР17-гоос Монголд юу үлдэх вэ?
  • Ж.Энхбаяр: Манай улсын аж үйлдвэрлэлийн суурь потенциал дээд түвшиндээ тулчхаад байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарт толилуулж буй "Монгол орон: Хоёр цаг хугацаа" үзэсгэлэнгээр зочлов
  • Дэлхий тэдний ичгүүрийг үеийн үед мартахгүй
  • Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр болно
  • У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай
  • Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
  • ХХБ Бүгд Найрамдах Энэтхэг улсын Экспорт‑Импорт банктай “Худалдааны санхүүжилтийн ерөнхий гэрээ” байгууллаа
24 баримт
  • Ардчилсан намын мэдээллээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Эрчим хүчний сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Гиннесийн дээд амжилтын эзэн "Төмөр хүн" хочит Тамаваши Б.Мөнх-Оргилын тухай сонирхолтой түүхэн баримтууд
  • Албан ёсоор ДОМОГ болсон Деррик Роузын тухай 24 баримт
  • “Single’s inferno” шоуны оролцогч Чой Мина Сүгийн тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК