Сангийн яам 100 жилийн ойгоо өнөөдөр өвөрмөц тэмдэглэв. Тэд “100 санхүүч-100 донор” хөдөлгөөн өрнүүлэн, сайд С.Баярцогтоос эхлүүлээд яамны ажилтан албан хаагч олон арван хүн Цусны төвд цусаа хандивлалаа. Тухайн улсын хүн амын 3-5 хувь нь донор байвал тэр улс цус, цусан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэж үздэг. Гэтэл манай улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар нийт хүн амын 0.7 хувь нь л цусаа хандивласан нь хангалтгүй үзүүлэлт аж. Сангийн яамныхны санаачлага нь чухам энэ асуудлыг шийдэхэд бодитой хувь нэмэр оруулах зорилготой ажээ. Хандивын үйл ажиллагааны үеэр сайд С.Баярцогт “Авлагагvйгээр цусаа өгөх нь хvнлэг, энэрэнгvй ёсны хамгийн том илэрхийлэл юм” гэж хэлжээ. Сангийн яаман дээр болсон энэ үйл ажиллагаанд Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр, Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав нар нэгдэж цусаа өгсөн юм.
{jathumbnail}