Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хан Хэнтийн нутгаар зочилсон нь

2020-8-18
0
ЖИРГЭХ

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилтөд өртөж, бэлчээрийн талбайн 57 хувь нь доройтжээ. Дэлхийн дулаарал хурдацтай явагдаж буй орны тоонд Монгол Улс багтсаныг өнгөрсөн онд зохион байгуулсан “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” олон улсын II бага хурлын үеэр онцолсон байдаг. Энэ нь биологийн олон янз байдал хурдтайгаар устаж байгаатай холбоотой юм.

Дэлхий дээр өдөрт ан амьтан, ургамлын 130 зүйл устаж байна гэсэн судалгаа гарчээ. Тухайлбал, шувуудын 12, хөхтөн амьтдын 21, мөлхөгчдийн 28, хоёр нутагтны 30, загасны 37, ургамлын 70 хувь нь устах аюулд өртөж эхэлжээ. Ой сан, ан амьтан, ургамлыг хамгаалах, арчилж ургуулахад тухайн нутгийн иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа маш чухал. Иймд хэд хэдэн аймгийг сонгон авч нөхөрлөлийн холбоо байгуулан түүгээр дамжуулж зургаан жилийн хугацаанд биологийн олон янз байдлыг хамгаалах төсөл хэрэгжүүлж дууссан тухай сурвалжилгаа бэлтгэлээ. Бидний танилцсан төсөл Дархан-Уул, Хөвсгөл, Булган зэрэг таван аймагт  хэрэгжиж байгаа юм.

-Иргэд хаягдал мотоор бүтээл урлан амьжиргаагаа дээшлүүлж байна-

Төслийг БОАЖЯ болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага таван аймгийн ойн санг гэрээгээр эзэмшдэг 101 нөхөрлөл, Сум дундын 11 ойн анги хамтран хэрэгжүүлсэн байна. Манай улсын ойн сан, биологийн олон янз байдлыг хамгаалахад НҮБ-ээс 3.5 сая доллар зарцуулжээ.

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра “Ой болон бусад эмзэг экосистемийг тогтвортой удирдаж, нөөцийг зөв ашиглах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон өнөө болон ирээдүй хойч үеийн хөгжлийг зөв чиглүүлэх үндэс юм. Түүнчлэн ой нь ядуурлыг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. Монгол Улс эко аяллыг хөгжүүлэхэд маш тохиромжтой. Тиймээс эдийн засгийг нөхөн сэргээхдээ ногоон салбарт ажлын байрыг нэмэгдүүлэхийн төлөө илүүтэй зорин ажиллаж байгаа бөгөөд цаашид үргэлжлүүлэн дэмжин ажиллана” гэсэн.

Зургаан жилийн хугацаанд хэрэгжсэн уг төсөл зөвхөн биологийн олон янз байдал, ой сан, ан амьтдыг хамгаалаад зогсохгүй нутгийн иргэдийг орлоготой болгоход чиглэснээрээ онцлог. Үүнд нь, ойн санг цэвэрлэж, унанга модоор гар урлалд сургах, түүнд нь зориулсан сургалт явуулж, зарим иргэдийг ажилтай, орлоготой болгосон байна.

Иргэд хаягдал модоор хогийн сав, цаг, янз бүрийн дурсгал, аяганы суурь зэрэг захиалагчийн хүссэн хийцээр өөрсдийн хэв маяг, санааг хачирлан онлайнаар борлуулж эхэлжээ. Чамгүй орлого олдог гэнэ лээ. Олсон орлогоороо бусад шаардлагатай эд материалыг худалдан авахаас гадна өөрсдийгөө цалинжуулна. Хамгийн гол нь ЭКО. Нутгийн иргэд байгалиа хамгаалахын сацуу ингэж ажил, орлоготой болжээ. Төслийн хүрээнд нийт 1873 хүнийг сургалтад хамруулж, 43 аж ахуйн нэгж тус бүрийг аж ахуйтай болгож өгсөн нь үүний илрэл.

-Айл өрхийн орлогыг дээшлүүлэх чиглэлээр Европын холбоо 11 сая еврогийн

төсөл хэрэгжүүлнэ-

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Монгол Улсын байгаль, газар нутаг, эко тэнцвэртэй байх, газрын доройтлоос сэргийлэхээр олон улсын байгууллага дэмжин хамтран ажиллаж байна. Төслийн хүрээнд таван аймгийн 27 сумын ойг хамгаалах, ард иргэдийг ойтойгоо харилцаж сургах, байгаль хамгаалагчдыг сургалт хамруулахад, ойн унанга модоор бүтээгдэхүүн хийж сургах далимаар үйлдвэр байгуулах зэрэг маш олон төрлийн ач холбогдолтой үйл ажиллагаа хэрэгжсэн.

Цаашид экологийн тэнцвэртэй байдлыг хангах байгаль орчноо хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх гэсэн гурван үндсэн зарчмаар Засгийн газар олон улсын байгууллагатай хамтран ажиллана” гэв.

Түүнчлэн Европын холбооноос таван сая еврогоор Монголын байгалийг хамгаалах, ахуйн амьдралд нь дэм болсон үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх сургалт өгөх төсөл хэрэгжүүлэхээр болсон талаар сайхан мэдээ дуулгасан юм.

Энэ талаар Европын холбооны төлөөлөгчийн газрын түншлэлийн багийн ахлагч Пиерре Иве Лука “Дэлхий нийтэд цар тахал дэгдэж, эдийн засаг доройтоод байгаа энэ үед Европын холбоо бүх боломжоороо Монгол Улсад эдийн засгийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэхээр үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэгж жишээ бол ЖДҮ-ийн үйл ажиллагааг сайжруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх юм.

Энэ хүрээнд 11 сая еврогийн төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байна. Төслийн үйл ажиллагаа ирэх оноос эхэлнэ” гэлээ.

Хэнтий аймагт уг төслийг хэрэгжүүлж байгаа юм. Тус аймаг 1.7 сая орчим га ойн сантай. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тогтмол явуулдаг ч орон нутгийн сангаас санхүүждэг учраас техникийн хувьд бэрхшээл тулгардаг талаар тус аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газрын ойн албаны дарга Б.Нямхатан онцолж байлаа.

Мөн түүний хэлснээр самар, жимс түүгчид модыг дахин хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй болтол гэмтээдэг гэнэ. Үүнээс үүдэн баавгай хоол эрэн буух түүнийг ундлаад ойд нь аваачсан гэсэн. Уншигч та санаж буй бол өнгөрсөн онд хүртэл ийм асуудал гарч байсан. Тухайлбал, баавгай уулнаас бууж ирэн айлын гэр рүү дайрч хоёр шуудай гурилыг нь аваад явсан гэдэг. Байгаль хамгаалагчдын зүгээс хүмүүсийн буруутай үйлдлээс болж амьтад эсэргүүцлээ ийн илэрхийлж байна гэж тайлбарласан байдаг.

Ингээд бодоход зөвхөн ашиг хонжоо эрэх биш байгальтайгаа зүй зохистой харьцаагүйгээс, тэдний хоолыг булааснаас учир ч болох үр дагаврыг таашгүй ээ. Эндээс харахад биологийн олон янз байдлыг хамгаалах гэдэг нь ой мод, ургамал, ан амьтан гээд бүгдийг хайрлах аж.

Аймгийн хэмжээнд 36 ой хамгаалагчтайгаар ажилладаг. Тэд хууль бус антай тэмцэх зорилгоор тогтмол хяналт шалгалтын ажиллагаа явуулдаг ч унаа, техник хэрэгслийн хувьд дутмаг, хууль бус ан хийж буй хүмүүс зэвсгээр тоноглогдсон байдгаас хүчин мөхөсдөх үе гардаг гэсэн. Гэхдээ тэд шалтаг тоочсонгүй. Техник хэрэгслээр дутмаг ч олсон орлогынхоо ихэнхийг ойн сандаа зориулж, бүхий л хүчин чадлаа дайчлан ойн сангаа хамгаалж байгаа нь энэ.

-Байгаль хамгаалах төсөл үргэлжилнэ-

Төсөлд хамрагдсан нөхөрлөлүүд тус таван аймгийн нутагт экологийн чухал дөрвөн бүс, усны эх бүрэлдэх 10 голын сав газар нутгийн хэмжээнд нийт долоон хувийг хариуцан хамгаалдаг. Монгол орны хөхтөн ангийн 55 зүйл, жигүүртний ангийн 250-иад зүйл, мөлхөгч, хоёр нутагтны 10 гээд энэ бүсэд ховор ан амьтан багтаж байна. Загасны ангийн 40 орчим зүйл Хэнтийн сав газраар нутагшиж байна.

Харин шавжийн ангийн 34 багийн 2,000 орчим зүйл, дээд буюу гуурст ургамлын ховордсон 100 гаруй ургамлын зүйлийн 60 орчим нь дээрх нөхөрлөлийн хамгаалтад оруулжээ.

Ийнхүү гаднын олон улсын байгууллагууд манай улсын ой хамгаалах үйлсэд боломжийн хэрээр гар сунгаад эхэллээ. Одоо Монгол Улсын иргэн бидний байгальтайгаа зөв харьцах, гэмтээхгүй байх чин үйлс үлдэв. Ташрамд дурдахад, дээрх төсөл ингээд зогсохгүй. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын 6 сая долларын өртөг бүхий байгаль хамгаалахад чиглэгдсэн төсөл гурван аймагт хэрэгжинэ.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Абрахам Линкольн боолчлолыг халж ТҮҮХ эргүүлсэн ОНЦГОЙ өдөр
    10 мин
  • Хоббитын өдөр: “Бөгжний эзэн”, “Хоббит” зохиолын шүтэн бишрэгчдийн хувьд ЧУХАЛ өдөр
    10 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    15 цаг 9 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    15 цаг 48 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    15 цаг 52 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    16 цаг 17 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    16 цаг 19 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    16 цаг 26 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    16 цаг 33 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    16 цаг 39 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    16 цаг 43 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    17 цаг 13 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    18 цаг 0 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    18 цаг 40 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    19 цаг 26 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    19 цаг 56 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    20 цаг 12 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    20 цаг 32 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    20 цаг 36 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    21 цаг 1 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК