Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гишүүний асуултад өгсөн сайдын бөөрөнхий хариулт

2020-8-19
0
ЖИРГЭХ

Сангийн яамнаас УИХ-д өргөн мэдүүлсэн 2020 оны Төсвийн тодотголыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Гишүүдийн зүгээс цар тахлын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаашид агшсан эдийн засгаа хэрхэн сэргээх тухай байр сууриа илэрхийлж эхэлсэн нь энэ өдрүүдийн гол сэдэв болж байх шиг. Гол сэдэв гэж тодотгосон нь энэ удаагийн парламентад шинээр 32 гишүүн сонгогдон ажиллахаар болсонтой холбоотой.

Өөрөөр хэлбэл, тэдгээр шинэ гишүүний юу ярих, ямар байр суурь дэвшүүлэх нь сонгогчдод сонирхолтой байгаа хэрэг.  

Жишээ нь, ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхэлсэн Төсвийн тодотголтой холбогдуулж, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өчигдөр хуралдав. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин “Төрийн сангаар суралцсан суралцагчдын авлага хэд байна вэ. Энэ мөнгийг төвлөрүүлэх чиглэлээр ямар нэг арга хэмжээ авах, төлөхгүй байгаа хүмүүст хариуцлагын асуудал ярьж болох уу?” гэсэн асуултыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнд дайсан юм.

Хариуд нь “Нийт 11 тэрбум төгрөгийн дотоодын оюутнуудын зээл чөлөөлөлт байгаа” гэдгийг сайд Л.Цэдэвсүрэн тодотгосон.

Угтаа бол гишүүн П.Анужин ерөнхий том зургаар нь буюу Төрийн сангийн шугамаар гадаад, дотоодод суралцсан ч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй яваа хүмүүсийн тухай тодруулж, ямар арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг салбарын сайдаас нь асуусан нь энэ.

Гэвч сайд Л.Цэдэвсүрэнгийн зүгээс зөвхөн дотоодын оюутнуудтай холбоотой 11 тэрбум төгрөгийн зээл чөлөөлөлт буйг онцолсон хэрэг.

Уг нь Төрийн буюу Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаад, дотоодод суралцагчдын зээлийн үлдэгдэл 2017 оны жилийн эцсийн байдлаар 150.2 тэрбум төгрөг болж, 179 оюутан ор сураггүй алга болсон гэх мэдээлэл өнгөрсөн онд гарч байв. Улмаар тэдгээр оюутны нэр, авсан зээлийн хэмжээг ил болгоход УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан зарим хүн, төрийн өндөр албан тушаалтны хүүхдүүд холбогдож байсан юм.

Тэгэхэд “Гадаадын магистр, докторт 1997 оноос эхлээд нийт 1,893 хүн 52.5 сая ам.долларын өртгөөр суралцсан. Эргэн төлөх журмын дагуу зээлээ төлж, бас тогтоолоор чөлөөлөгдөж болно. Сургуульдаа яваагүй, суралцах явцдаа сургуулиа хаясан зэрэг тохиолдол гардаг боловч гэрээгээ зөрчсөн л бол зээлээ эргэж төлөх ёстой.

Төгссөнөөс хойш гурван жилийн дотор зээлийг төлж барагдуулах, гэрээнд заасан байгууллагад таваас доошгүй жил ажиллаад чөлөөлөх асуудлаа гаргаад чөлөөлөгдөж болно. Нийт чөлөөлөгдсөн 670 хүн байгаа бол гэрээний үүргээ биелүүлээгүй 179 хүн байна” гэдгийг холбогдох албанаас өгч байлаа.

Энэ үед одоогийн сайд Л.Цэдэвсүрэн яамныхаа Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан хүний хувьд тоо баримттай, тодорхой хариулт өгөх байсан ч ийнхүү П.Анужин гишүүний асуултад бөөрөнхийлсөн хариулт өгчээ.

Угтаа бол өөрийг нь яамны Хуульийн хэлстийн даргаар ажиллаж байх үеэс хөндөгдөж эхэлсэн Боловсролын сангийн зээлийг эргэн төлүүлж, төсөвт төврүүлэх асуудал ажил хэрэг болж байгаа эсэх нь иргэд, олон нийтэд бодит баримт болох байв. Эсвэл төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг үгийг сайд Л.Цэдэвсүрэн дахин бататгав уу, хэлж мэдэхгүй юм?!

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ө.Шижир: Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (202.9.40.27)
    шаал хэрэггүй докторууд хэрэггүй ажилаа сайн мэддэг хүмүүс хэрэгтэй зарим улсад доктор цолыг дипломтой нь цуг өгдөг нөгөөдүүл нь ирээд том том ярихаас хэтэрдэггүй дээд сургуулийн багш нарт нэрнээс цаашгүй докторууд дүүрэн
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.11)
    Ulsiig hohirolgui bolgoo bolovsroliin yamaa
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (43.228.130.171)
    Сайд дүүгээ хуулийн хэлтэсийн дарга хийц байх үедээ хор найруулж явуулсаныг холбогдох газар нь шалгах хэрэгтэй
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • zochin (202.170.68.38)
    saidiin duu Lkhagvaa odoo avstralid amidardag. huuliin heltsiin darga baihad ni mastert surna ged zardlaa avaad unen heregtee colleged sursan. ulirliin zardal ni 2500 AU$, ih surguuliin zardal ni 16000US$, tiimees said ta ehleed duugeesee hariutslaga nehej busdiin asuudal ruu orooroi. Tanii duu oligtoi suraachgui er ni.
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • !!!!!!!!!!! (122.201.24.238)
    Odoo surguulia hayaad Eh ornoo orhiod zeelee toloogui zugtsan humuusiin Barizaa horongo gej baidag shuu dee ter horongoor Ulsiig hohirolgui bolgoh sanaltai b na !
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    6 мин
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
    34 мин
  • Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана
    35 мин
  • Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр АББ группийн Монгол дахь төлөөлөгчийн газартай санамж бичиг байгууллаа
    37 мин
  • Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна
    41 мин
  • Улаанбаатарт 19 градус дулаан байна
    50 мин
  • Монголын хөрөнгийн биржээр алтанд суурилсан хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн (ETF) арилжаалагдаж эхэллээ
    16 цаг 20 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр болох “Halftime show”-нд Шакира, Модонна, BTS хамтлагууд дуулна
    17 цаг 34 мин
  • Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    17 цаг 59 мин
  • Монголын цахим спортын шинэ соёлын давалгаа PGL Astana 2026 тэмцээнийг дайлаар мордсон нь
    18 цаг 1 мин
  • Элсэлтийн шалгалтын бүртгэл тавдугаар сарын 15-нд дуусна
    18 цаг 24 мин
  • "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 8 хоног үлдлээ
    19 цаг 19 мин
  • Ө.Шижир: Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна
    20 цаг 33 мин
  • Улсын хэмжээнд төл бойжилт 98.9 хувьтай байна
    21 цаг 18 мин
  • “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” эрдэм шинжилгээний хурал болно
    21 цаг 21 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    22 цаг 3 мин
  • Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа
    22 цаг 3 мин
  • Филиппиний Сенатын ордонд буун дуу гарч, улс төрийн нөхцөл байдал хурцдав
    22 цаг 10 мин
  • УИХ-ын тухай, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа
    23 цаг 19 мин
  • “Фэйсбүүк”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг өнөөдөр 42 нас хүрлээ
    23 цаг 32 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК