Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулууныг Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаас огцруулав. Гэвч түүний барцад үүгээр дуусахгүй нь. Учир нь Ч.Хашчулууныг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын албанаас өнөө маргаашгүй зайлуулах гэж байгаа ажээ. Ингэж удаа дараа бүдрэх болсны шалтгаан нь тэрбээр шийдвэр гаргагчдад, эдгээр албанд байхдаа юу ч хийгээгүй, ажил бүтээгээгүй хэмээн үнэлэгдэж буйд бий юм.
   Ч.Хашчулуун нь 2003-2004 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал, орлогчийн алба хашиж байжээ. Энэ үедээ үнэхээр сайн ажилласан гэж түүнийг магтах хүмүүс бий. Харин түүнийхээ дараа тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баярын тушаалаар ҮХШХ-г тэргүүлэх болжээ. Харин энэ албыг тун тааруу хаасан гэж түүнийг үнэлэх хүн, өмнө нь магтаж байснаас нь ч илүү олон болоод байна.
   Монголыг улс үндэстнээр нь хөгжүүлэх, шинэчлэх үүрэгтэй том хороог даргалах болсон нь амжилтыг нь үнэлсэн эсвэл аз таарсан тохиол байгаагүй гэдэг. Тодруулбал, томилогч С.Баярын экс эхнэр Х.Хулангийн ах нь Ч.Хашчулууны аав юм. Энгийн дүгнэлт хийгээд үзвэл С.Баяр экс гэргийдээ сайн санаж тус болсон л хэрэг байх нь. Суусан салсан улсын өгөө авааны обьект болж томилогдсон нь түүний байр суурийг ийн хэврэг болгоход хүргэжээ. Ч.Хашчулууныг ҮХШХ-ны даргаас болиулах талаар ерөнхий сайд С.Батболдын түвшинд ярьж байгааг бидэнд баттай эх сурвалж мэдээлсэн юм.