Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН дахь Ерөнхийлөгчийн нүүдэл  

2020-9-02
0
ЖИРГЭХ

С.Эрдэнийг намын даргаараа сонгож байх цагт нийтлэлч, нэгэн цагт АН-ын бодлогыг тодорхойлолцож явсан Баабар “Хамгийн зөв сонголт С.Эрдэнэ. АН эргэж сэргэхийн тулд эхлээд ёроолдоо тултал унах ёстой” гэж байлаа. Тэр цагаас хойш дөрвөн он улирч, УИХ-ын нэгэн сонгуулийн цикл эргэв. УИХ-ын сонгуулийн дүнгээр хариуцлага хүлээн С.Эрдэнэ дарга ч намын тамгаа шилжүүллээ. Хэдийгээр уянгын халилтай байж болох ч Баабар нийтлэлчийн хэлснээр хэрвээ С.Эрдэнийн үед АН ёроолдоо хүртэл унасан нь үнэн бол эргэн сэргэх цаг нь хэзээ вэ? Үүнээс цааш унах ёроол энэ намд үлдээгүй бол эргээд сэргэх эргэлтийн цэг нь энэ удаагийн орон нутгийн сонгууль болж чадах уу?  

Эдгээрт хариулт эрэхийн тулд эхлээд энэ удаагийн сонгуулийн дараа АН-д өрнөсөн өөрчлөлтүүдийг эргэн саная. Сонгуулийн дүн гарсны дараа АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийж, хариуцлага хүлээн огцорч байгаагаа зарласан. Намынхаа үндсэн дүрмийн хүрээнд даргын түр эрх, тамгыг УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ц.Туваанд шилжүүлж өгч байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл Ц.Туваан гэж хэн бэ? Ц.Туваан түүний сонголт мөн байсан уу? Нам нь эрх баригчидтай хамтарч байхад дэд сайдаар ажиллаж байсан Ц.Туваан С.Эрдэнийг намын даргаар ажилласан эхний жилүүдэд намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Гэсэн ч сонгуулийн жилийн өмнөхөн С.Эрдэнэ даргын шахалтаар ажлаа өгч байлаа. Ийм хүнд С.Эрдэнэ эргээд намын тамгаа атгуулсан нь энэ сонголт түүний сонголт биш, хэн нэгний шахалт байсан гэдгийг бэлхэн гэрчилнэ.

Эндээс л С.Эрдэнэ АН-ын тоглоомын дүрмээс гарч, эрхэм Ерөнхийлөгч энэ намд аврагчийн дүрээр эргэж ирсэн юм. С.Эрдэнэ намыг ёроолд нь аваачиж, эргээд би татаж гаргах гэж байна гэсэн пиар мэдээж ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгууль, түүнд нэр дэвшүүлэх намын хуралд зориулагдаж байгаа.

Одоо АН-д байгаа түр орлон гүйцэтгэгчид, тэдний гаргаж байгаа шийдвэр бүгд нам бус, эв нэгдлийн бэлгэдэл эрхэм Ерөнхийлөгчийн оролцоотой байгаа гэдгийг улс төр гадарладаг хүн нэг их ухаан зарахгүйгээр ойлгоно. Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд АН-ын хагарал, зодооны галыг гаднаас нь өрдсөн тэрбээр өдгөө энэ намын хувь заяаг гартаа атган сууж байна. Өөрийнх нь тавьсан гал үр үндсээр нь түймэрдчихээгүй л бол энэ намыг эмхлэн цэгцлэх нь нэгдүгээрт өөрт нь ашигтай, хоёрдугаарт Монголын улс төрд нэмэртэй юм даа. Учир нь ирэх Ерөхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ олж авахын тулд шийдвэр гаргах түвшинд өөрийн хүмүүсээ бат суулгах нь одоогийн Ерөнхийлөгчийн гол зорилго. Хоёрдугаарт, АН эвлэж нэгдвэл эргээд их улс төрд ядахнаа хүчтэй сөрөг хүчин гарч ирэх итгэл найдвар болох юм. Сонгуулийн дараах АН-ын томилгоо хийгээд Ерөнхийлөгчийн эргэн тойрны багаа бүрдүүлж байгаа зэргээс харвал төрийн тэргүүн энэ удаа ганцхан МАН-ын нэр дэвшигчтэй л өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна.

Сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй МАН, АН, ХҮН, МАХН гэсэн дөрвөн нам байгаа ч улс төрд өрнөөд байгаа Ерөнхийлөгчийн дэглэлттэй сүүлийн үеийн үйл явдлууд ирэх сонгууль хоёр нэр дэвшигчийн хооронд өрнөж мэдэх магадлалтайг харуулж байна.

МАН ба бусад намууд гэсэн улс төрийн зургийг өмнөө тавьчихсан зурж суугаа төрийн тэргүүн шинэ он гарахтай зэрэгцээд Нэгдсэн Ардчилсан Нам байгуулчихаад арван жил Ерөнхийлөгчөөр ажилласан анхны хүн болох сууриа тавьчихсан суухыг үгүйсгэхгүй л юм.

Б.Цэрэнлхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ө.Шижир: Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Монгол (66.181.177.99)
    Ардчилсан нам байхгүй болоод удаж бна штээ. Хүзүүгүй хулгайчаа толгой дээрээ залсан тэр цагаас л энэ нам дууссан. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд ч нэмэргүй болсон. Харин Баттулга ерөнхийлөгч эдний сүүлийн итгэл найдварын оч нь юм. Гэхдээ ихэнх нь тэнэгүүд болохоор ойлгохгүй хашгиралдсаар л байх болно. Хөөрхий дөө юу ч гэхэв.
    2020 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.194.176)
    Жинхэнэ тэнэг оркууд, гэмт хэрэгтнүүд л Баттулгыг ногоон гэрлээр сонгох байх даа чааваас
    2020 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.26.194.176)
    Энэ муу хулгайч Женко улс орныг самарч дууслаа. Тэгээд ер бүх ажлыг нь гацаана. Худлаа амлагч, шоучин, хар пиар хор найруулагч.
    2020 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.91.115.53)
    Зээлгүй гэж төрийн хишгээс хоцорсон хөгшидөд 6 сая төгрөг өгөх хууль санаачлаач Eрөнхийлөгчөө
    2020 оны 09 сарын 02 | Хариулах
  • Өвгөн (203.91.115.53)
    Ахмадаа ялгаж гадуурхаж мөнгө тараасан Баттулга Хүрэлсүх хоёр хэрэгүй Цаашаа
    2020 оны 09 сарын 02 | Хариулах
  • Иргэн (202.70.37.34)
    АН-ын намын энэ уналтыг Х.Баттулга зурсан гэдэг нь үнэн дахин ерөнхийлөгч болохын тулд намын нөхдөө АН-аа золигт гаргаж байгаа зөвхөн хар амиа бодогч юмаа гэдгийг батлаж байна Одоо л энэ нөхрөөс АН-аа аврахгүй бол АН-ыг удахгүй татан буулгах болно доо
    2020 оны 09 сарын 02 | Хариулах
  • зочин (202.126.89.140)
    Монгол улсын ерөнхийлөгч намаасаа татгалзсан нам бус байх ёстой учир нь Бүх ард түмний эв нэгдэлийн илэрхийлэл юм . Гэтэл манай ерөнхийлөгч АН гээд гүйгээд явах юм ингэж болохгүйээ та бол АН н ерөнхийлөгч биш Монгол улсын ерөнхийлөгч шүү
    2020 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    Баттулга АН ын үзэл баримтлалыг үгүй хийж Монгол улсыг сүйрлийн ирмэгт аваачсан Ийм боловсролгүй хулгайч АН дарга болвол АН улс төрөөс үүрд арчигдаж Монгол улс сөнөнө Иймд хүүхдүүдийнхээ ирээдүйг бодсон хэн бүхэн энэ хулгайчийг дахин сонгох ёсгүй
    2020 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.46.176)
    Ерөнхийлөгч ногоон гэрлээр дахин сонгогдоно
    2020 оны 09 сарын 02 | Хариулах
    • Goridvoo.
      2020 оны 09 сарын 02
  • Зочин (83.20.231.208)
    Hulgaichii dahin songohgui shoron yavnaa hoo
    2020 оны 09 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын хөрөнгийн биржээр алтанд суурилсан хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн (ETF) арилжаалагдаж эхэллээ
    14 цаг 22 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр болох “Halftime show”-нд Шакира, Модонна, BTS хамтлагууд дуулна
    15 цаг 35 мин
  • Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    16 цаг 0 мин
  • Монголын цахим спортын шинэ соёлын давалгаа PGL Astana 2026 тэмцээнийг дайлаар мордсон нь
    16 цаг 2 мин
  • Элсэлтийн шалгалтын бүртгэл тавдугаар сарын 15-нд дуусна
    16 цаг 26 мин
  • "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 8 хоног үлдлээ
    17 цаг 20 мин
  • Ө.Шижир: Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна
    18 цаг 35 мин
  • Улсын хэмжээнд төл бойжилт 98.9 хувьтай байна
    19 цаг 19 мин
  • “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” эрдэм шинжилгээний хурал болно
    19 цаг 23 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    20 цаг 5 мин
  • Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа
    20 цаг 5 мин
  • Филиппиний Сенатын ордонд буун дуу гарч, улс төрийн нөхцөл байдал хурцдав
    20 цаг 11 мин
  • УИХ-ын тухай, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа
    21 цаг 20 мин
  • “Фэйсбүүк”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг өнөөдөр 42 нас хүрлээ
    21 цаг 33 мин
  • Энэтхэгт “тарвасны үхэл” нэрээр алдаршсан гэр бүлийн нууцлаг хэрэг тайлагдаагүй хэвээр байна
    21 цаг 42 мин
  • Ж.Энхбаяр: Засгийн газар бүх шатандаа хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа
    21 цаг 46 мин
  • “Төрийн банк” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
    21 цаг 56 мин
  • АНУ 2026 оны ДАШТ-ий хөгжөөн дэмжигчдэд тавьсан визийн өндөр барьцааны шаардлагаа цуцаллаа
    22 цаг 5 мин
  • Аялал жуулчлалын ОНЦЛОХ зургаан бүс нутаг
    22 цаг 10 мин
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
    22 цаг 18 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК