Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Ариунболд:Албан тасалгаанд суухаас илүүтэй иргэдтэй хамт гарч ажилладаг

2020-9-23
0
ЖИРГЭХ

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга О.Ариунболдтоай ярилцлаа.


-Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргаар хэдий хугацаанд ажиллаж байна? Танай хороонд  ямар асуудлууд хамгийн ихээр тулгамддаг вэ?

-Миний хувьд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргаар ажиллаад 1 жил гаруй хугацаа өнгөрч байна. Хорооны Засаг даргаар томилогдохдоо хороонд тулгамддаг асуудлуудыг мэддэг байсан учраас ажлаа авсан өдрөөсөө л асуудлуудыг шийдэхээр яарсан даа. Манай 13 дугаар хороо Баянзүрх дүүрэг, Нарантуул захын дунд оршдог нам дор газартай учраас үерийн ус их орж ирдэг, үүнээс болоод гудамж талбай усанд автаж, шавар шалбааг ихтэй, явган хүн явахын эцэсгүй байсан. Тиймээс “Дэлхийн зөн” байгууллагын туслалцаатайгаар 16 нарийн гудамжыг явган хүний засмал замтай болгосон. Түүнчлэн иргэдтэйгээ хамтраад 5 гудамжийг хусаж, тэгшлээд, 4 гудамжид гэрэлтүүлэг тавьсан байна.

-13 дугаар хороо хичнээн хүн амтай бэ? Цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ хангамж хэр байдаг уу?

-Манай хороо 3125 өрхийн 14200 орчим иргэдтэй. Үүнээс 18 хүртэлх насны 4274 хүүхэд амьдарч байна. Хорооны харьяанд ерөнхий боловсролын 14, 55 дугаар дунд сургуулиуд, 172 дугаар цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ бусад хороодтой харьцуулахад гайгүй боловч бүрэн хамрагдаж чадахгүй л байна. Эдгээр хүүхэд багачуудынхаа аюулгүй, сайхан орчинд амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээж ажилладаг. Саяхан л гэхэд сурагчдын сургуульдаа ирж, очдог гол зам болсон  14 дүгээр сургуулиас уруудсан нарийн гудамжинд байрлах 10 мянган вольтын өндөр хүчдэлийн шонгийн цахилгааны утас борооны усанд ил гарчихсан байсныг гудамжийг нь бүрэн цутгамал болгож, аюулгүй болгосон. Ер нь би 7 хоногтоо 2-3 удаа хороогоо бүтэн тойрч, иргэдтэйгээ санал солилцож, иргэдэд тулгарсан асуудлыг хамтдаа шийдвэрлэхийг зорьдог.

-Хороо өөрийн гэсэн төсөв, хөрөнгөгүй байгууллага гэдгийг бүгд мэднэ. Энэ нөхцөлд дээрх ажлуудаа хэрхэн яаж шийдвэрлэсэн туршлагаа хуваалцаач. 

-Тийм шүү. Иргэд асуудлаа яриад ороод ирэхэд нь хороонд төсөв, мөнгө алгаа гээд суухыг хүсээгүй. Тиймээс албан тасалгаанд сууж ажилладаг хорооы Засаг дарга нарын хэвшмэл байдлыг эвдэхийг хүссэн учраас иргэдтэйгээ өдөр тутам уулзаж, хаана ямар зам харгуй эвдэрч, аль гудамжны гэрэл асахгүй байна гээд л гүйдэг дээ. Мөн хорооныхоо иргэдийн дунд бүлэг байгуулан ажиллаж, иргэд гудамж, гудамжаараа нэгдэн хамтдаа амьдрах орчныхоо тохижилтийг хийдэг. Ингэснээр иргэдийн дундах хөршийн холбоо ч сайжирч байгаа нь анзаарагддаг.

Иргэдийн дунд хороо хорин, засаг дарга маань ажил хийхгүй байна гэсэн шүүмжлэл их байдаг. Харин та залуу хүн гэхэд иргэдтэйгээ нягт хамтарч ажилладаг тань таатай сонсогдож байна? Би хүүхэд байхдаа хорооны засаг дарга болно гэж боддог байлаа. Яагаад гэвэл бага байхад миний амьдардаг орчин асуудал ихтэй, хүмүүсийн ярих нь нөгөө хороон дарга л юм хийхгүй байна гэсэн үг сонсогддог байсан. Тиймээс хүүхэд байхаасаа хороон дарга хүмүүсийн амьдрах орчныг гоё болгодог хүн юм байна, ажлаа сайн хийдэг хороон дарга болноо гэж боддог байлаа. Нэгэнт хүүхэд насны бодол биелсэн хүн чинь зүтгээд байя гэж боддогдоо. Иргэдтэйгээ байнгын харилцаатай байх үүднээс хорооныхоо фэйсбүүк хуудсыг идэвхтэй хөтөлж, хийж буй ажлынхаа явцыг тайлагнасаар “Лайвчин” болоод байна. Хорооны фэйсбүүк хуудсаар иргэд маань надад бас “хов зөөнөө”. Саяхан л гэхэд 125 дугаар байрны өмнөх засмал зам үерийн усанд урсаад, хүн машин явах аргагүй болсон. Зам тавьсан компанийн нөхдүүдийг араас нь хөөцөлдсөөр байгаад замыг нь дахин тавиулсан.

- Хороонд тулгамдаж буй нэг асуудал хог байдаг шүү дээ. Энэ талаар?

-Яах аргагүй үнэн. Манай хорооны хогийг дүүргийн нийтлэг үйлчилгээний газар 2-оос ачиж тээвэрлэдэг. Гэр хорооллын өрхүүдийн хогноос гадна сүүлийн үед шинээр ашиглалтад орж байгаа байрнууд ихэвчлэн хогийн бункергүй, гадна талдаа ил задгай хогийн цэгтэй байдаг нь иргэдийн бухимдлыг төрүүлдэг. Тиймээс бид шинээр 4 хогийн цэг байгуулж, ядаж хог тээврийн машин иртэл ил задгай хог үүсэхээс сэргийлж ажиллаж байна.

-Танай хороо хичнээн аж ахуйн нэгж байгууллагатай вэ? Тэдэнтэйгээ хэр хамтарч ажилладаг бол?

-Манай хорооны нутаг дэвсгэрт 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Мэдээж эдгээр байгууллагуудаасаа тусламж гуйхад хэзээд найрсаг хүлээж авдаг ч, хаашдаа ашгийн төлөө ажиллаж байгаа байгууллагуудаар байнга туслуулаад байж болохгүй гэж боддог. Гэхдээ олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хорооны иргэдтэйгээ холбоод өгчих юмсан гэж хичээж ажилладаг. Энэ жил гэхэд Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хорооны 5 өрхөд гэр олгуулах хүсэлтийг маань хүлээн авч, шийдвэрлэсэнд талархаж байна.

-Цаашдаа хороондоо хийж хэрэгжүүлэхээр зорьж яваа ажлаасаа дурлаач.

-Манай хороо нийслэлийн дахин төлөвлөлтөд орох гэж байгаа ч харамсалтай нь удаашралтай байна. Гэхдээ дахин төлөвлөлтийг хүлээлгүй хороогоо цэвэр, сайхан болгохын тулд хэд хэдэн ажил төлөвлөөд байна. Эхний ээлжинд хороо маань газар зүйн байршлын хувьд нам дор учраас үерийн ус их орж ирдэг. Тиймээс хамгийн түрүүн ус зайлуулах шугам, шуудууг нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ маань ажил болчихвол гудамжууд усанд автаад, шавар шалбаагаар дүүрдэг нь багасна. Түүнчлэн гудамж бүртээ явган хүний засмал зам, хүүхдийн тоглоомын талбайтай, бүрэн гэрэлтүүлэгтэй хороо болгоно.

-Ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Хорооний иргэн (66.181.161.85)
    Амжилт хүсэe.
    2020 оны 09 сарын 23 | Хариулах
  • Nomio (66.181.189.244)
    Ard urgediinhee tuluu gsn mundag zasag darga shv bayrlalaa
    2020 оны 09 сарын 23 | Хариулах
  • лхам........... (66.181.190.66)
    Ажилдаа зүтгэлтэй хорооны дарга байгаад талархая.ХҮН -ны Наранбаярыг сонговол бүх хороод ийм зорилготой даргатай болно доо.
    2020 оны 09 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    12 цаг 9 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    12 цаг 48 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    12 цаг 52 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    13 цаг 16 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    13 цаг 19 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    13 цаг 26 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    13 цаг 32 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    13 цаг 39 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    13 цаг 42 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    14 цаг 13 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    15 цаг 0 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    15 цаг 39 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    16 цаг 26 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    16 цаг 56 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    17 цаг 11 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    17 цаг 32 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    17 цаг 36 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    18 цаг 0 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    18 цаг 21 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    18 цаг 39 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК