Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Монцемент” ХХК 60 орчим сая долларын импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

2020-9-23
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Т.Энхтүвшин, Ж.Мөнхбат нар Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж байна. Байнгын хорооны гишүүд энэ үеэрээ Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт үйл ажиллагаагаа явуулж буй “Монцемент” ХХК-ийн үйл ажиллагаатай, стратегитай танилцлаа.


170 гаруй жилийн батлагдсан нөөцтэй “Сэнжит Худаг” шохойн чулууны ордыг түшиглэн барьсан уг үйлдвэр нь өдгөө жилд нэг сая тонн цемент, цементийн клинкер үйлдвэрлэх хүчин чадал бүхий дэлхийн хамгийн орчин үеийн дэвшилтэт, эко технологиудыг нэвтрүүлснээрээ онцлог.

Монгол улсын эдийн засаг, аж үйлдвэрлэлийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх “Монцемент Билдинг Материалс” ХХК нь 2015 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өдгөө 400 гаруй ажилтантай үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа юм.

Тус компани орон нутгийн хөгжилд бүтээн байгуулалтын ажлыг нэлээдгүй хийжээ. Тухайлбал Өргөн суманд төлөвлөсөн орон сууцны хорооллын эхний ээлжийн 88 айлын барилгыг барьж, 2017 оны наймдугаар сард улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Мөн 1000 гаруй инженер техникийн ажилчдыг ажлын байраар хангаж, алслагдсан орон нутагт шинээр мэргэжлийн ур чадвар шаардах ажлын байр бий болгожээ. Энэ нь уул уурхайн бус хүнд үйлдвэрлэлийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бааз болоод буй.

Монголд анх удаа Европын хамгийн орчин үеийн эко технологид суурилсан хуурай аргын жилд сая тонн Европ стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулснаар Сайншандын аж үйлдвэрлэлийн цогцолборын үндэс суурь тавигдсан гэхэд нэг их хилсдэхгүй бизээ. 

Жилд 60 орчим сая ам.долларын импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй тус үйлдвэр нь гадаад худалдааны тэнцэлд эерэг нөлөө үзүүлэхээс гадна валютын урсгалыг эх орондоо үлдээхэд томоохон дэмжлэг үзүүлж байгаа юм.

Үүнээс гадна Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа таван мВт-д суурилсан хүчин чадалтай хаягдал хийг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барьжээ.

Байгаль орчинд ээлтэй энэхүү үйлдвэр нь төвийн эрчим хүчний системээс ачааллыг 30 хувиар бууруулсан нь цаашид энэ төрлийн эрчим хүчинд хэмнэлттэй эко технологийг нэвтрүүлэхэд үлгэр жишээ үзүүлж байна.

ЦЕМЕНТ, КЛИНКЕР БОЛОН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЦОГЦ ҮЙЛДВЭР

Монцемент цогц үйлдвэр нь шохойн чулууны ил уурхай, цемент үйлдвэрлэх иж бүрэн 2 шугам, технологийн явцаас гарах хаягдал дулааныг дахин боловсруулж 5МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх WHR систем болон Улаанбаатар хот дахь клинкер боловсруулах үйлдвэр зэргүүдээс бүрдэнэ.

Тодруулбал, энэхүү WHR систем нь хамгийн сүүлийн үеийн технологи юм. Европын холбооны улсад өдгөө Румын Улс 4.0 MW хүчин чадалтай “Holcim”, Словак Улсын 5.0 MW хүчин чадалтай Холсим, Герман Улсын 6.8 MWхүчин чадалтай Роердорфер зэрэг цөөн хэдэн үйлдвэр үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байдаг аж. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “УИХ-ын Аж үйлдвэрийн байнгын хорооны гишүүд, өнөөдөр “Монцемент” үйлдвэрт ажиллаж байгаадаа баяртай байна. Монгол Улс жилийн  2000 сая тонн цементний хэрэгцээтэй байдаг. Улс орны хөгжил бүтээн байгуулалттай салшгүй холбоотой. Түүний нэг бол барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэх асуудлыг шийдэх нь зөв. Үүнийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахдаа суулгаж өгсөн. Тиймээс газар дээр нь танилцаад явж байна.

Цаашдаа цементээр хангах аж ахуй нэгжүүдийн бүтээн байгуулалтыг дэмжих, шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтыг үе шаттайгаар шийдвэрлэх болно.

Өнөөдөр валютын ханшны өсөлтөөс болоод аж ажуй нэгжүүд хүндхэн байдалд орчихсон байгаа. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажлын байр бий болгож байгаа аж үйлдвэрүүдээ дэмжих ёстой. Дотоодынхоо хэрэгцээг импортоор биш өөрсдөө хангадаг бодлогыг УИХ бүх талаар дэмжих ёстой” гэдгийг онцолсон.


УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо дотоодын үйлдвэрүүдэд тулгараад байгаа бэрхшээлтэй асуудлыг шийдэх, эрх зүйн болоод бизнесийн орчин бий болгоход төрийн бодлогыг чиглүүлэх зорилготойгоор байгуулагдсан. Манай улсын хувьд үйлдвэр эрхлэхэд туглардаг хамгийн том бэрхшээл бол валютын алдагдал байдаг. Энэ тал дээр хууль эрх зүйн актуудыг боловсруулаад явж байна. Намрын чуулган эхлэхээр УИХ-д өргөн барина” гэлээ.

Б.Жаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Улаанбаатарт 25 градус дулаан байна
Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
    8 цаг 20 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
    11 цаг 37 мин
  • Ираны талаас "АНУ-тай хийх хэлэлцээрт Иран буулт хийхгүй” хэмээн мэдэгдлээ
    11 цаг 50 мин
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
    12 цаг 3 мин
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
    Өчигдөр 16 цаг 20 мин
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
    Өчигдөр 16 цаг 10 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    Өчигдөр 14 цаг 28 мин
  • АНУ "Green Card" хүсэгчдийг эх оронд нь буцааж өргөдөл гаргуулах шинэ журам баталлаа
    Өчигдөр 13 цаг 18 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    Өчигдөр 09 цаг 57 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 17 мин
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 25 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    Уржигдар 16 цаг 13 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    Уржигдар 13 цаг 55 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    Уржигдар 12 цаг 11 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК