Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардын нам, Д.Амарбаясгалан айдастай байна

2021-1-05
0
ЖИРГЭХ

МАН бол дарга төвтэй нам. Аливаа улс төрийн шийдвэр нь Удирдах зөвлөлөөрөө баталгааждаг, бүр парламент дахь бүлэг нь хүртэл төв намынхаа чиглэлийн дагуу шийдвэрээ гаргадаг тийм л нам. Нэг ёсондоо дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга юу гэж хэлнэ тэр нь бараг хууль байдаг байсан сонгодог утгаараа дарга төвтэй нам байлаа. Намын дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга юу гэж шийдэх нь МАН-ын шийдвэрийн эцсийн цэг нь болдог байлаа.

Энэ нь улс төрийн томилгоонууд дээр хамгийн ихээр мэдрэгддэг байсан. Харин сүүлийн хоёр ч удаагийн УИХ-ын сонгуулиар 60-аас дээш суудал авч парламентад үнэмлэхүй олонхи болж байгаа энэ цаг үед намын дарга болон Ерөнхий нарийн бичгийн даргынхаа томилгоог сөрөх ганц нэг үйлдэл гарах болсон.

Энэ нь өнгөц харахад нам дотор нь ардчиллын өнгө аяс орж ирсэн мэт боловч үнэн хэрэгтээ Ерөнхий нарийн бичгийн дарга хэт жижигхэн хүрээлэлд баригдаж, түүнийг үл хүндлэгсэд гарч байгаатай холбоотой. Энэ нь НАМЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуулиар ил болсон. Намын бодлогоор УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн ч тухайн үеийн Сангийн дэд сайд, одоогийн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танхимаас бие даан нэр дэвшиж байлаа. Ингэхдээ тэрбээр “Ганцхан хүний нэрийг оруулж ирж байгаа нь манай намын ардчилгүй байгааг харуулж байна. Энэ НАМЭХ-ийн ерөнхийлөгчийн сонгуулиар манай нам намын бодлогоор хайрцаглагдах уу, залуу үеэ дэмжиж байна уу, цаг үеэ мэдэрч байна уу гэдгийг харуулна” хэмээн мэдэгдэж байсан юм.

Эцсийн дүндээ намын бодлого ялж, Д.Сарангэрэл гишүүн НАМЭХ-ийг удирдахаар болсон боловч энэ намд даргын үг хууль байдаг үе улирч байгааг Х.Булгантуяагийн үйлдэл харуулж байлаа.

Гэхдээ энэ нь дээр хэлсэнчлэн дотоод ардчилал гэхээс илүү Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг хувь хүний байр суур хэр зэрэг бат бөх байгааг л илтгэж байсан билээ. Үүн дээр нэмээд хэдийгээр УИХ-д үнэмлэхүй олонхи болсон ч орон УИХ болоод орон нутгийн сонгуулиар иргэд ХҮН-ий нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэсэн нь одоогийн эрх баригчдаас, хоёр том намаас уйдсаныг харуулсан.

Үүнийг ч намын аппаратынхан соргог анзаарч, айдаст автсан бололтой. Сүүлийн үеийн улс төрийн хийгээд, төрийн томилгоонд өөр намын угшил гарвалтай хүмүүсийг урьж залах болсон. Хамгийн олон гишүүнтэй, хамгийн ууган нам боловсон хүчний дутагдалд орсон гэхээс илүү Ерөнхийлөгчийн сонгуулиар хийсэн иргэдийн Цагаан сонголт болон дээр хэлсэнчлэн ХҮН-ий нэр дэвшигчийг сонгосон сонголтууд Ардын намын хувьд айдас болж байна. Ийм айдас байгаа нь оны өмнөх томилгоонуудаас ч харагддаг.

Ганцхан жишээ. Он солигдохын өмнөхөн Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын даргаар Х.Батжаргалыг, дэд даргаар Б.Булганчимэгийг, дэд даргаар Б.Дөлгөөнийг томилсон.

Х.Батжаргалын хувьд Байгаль орчны яамны газрын даргаар ажиллаж байсан, МАН-ын угшилтай залуу. Нам дотроо Ж.Мөнхбат гишүүний фракцад харьяалагддаг. Харин хоёр дэд даргын хувьд Б.Булганчимэг бол ИЗНН-ын дарга асан С.Оюунтай дотно, тус намын угшилтай гэгддэг бол АН УИХ-д олон суудалтай байх үед Б.Дөлгөөн тус намын гишүүн байлаа.

Өөр намын гишүүнчлэлтэй явсан хүнийг Засгийн газрын тохируулагч агентлагт томилсон нь нэг талаар МАН нам харгалзахгүй боловсролтой залуусыг урьж ажиллуулж байгаа мэт харагдана.

Гэвч үнэн хэрэгтээ хамгийн олон гишүүнчлэлтэй МАН боловсон хүчний дутагдалд орсон гэхээс илүү айдсандаа хүлэгдээд албан тушаалаар бусад намын залуусыг урвуулж байна уу гэвэл үнэнд ойртоно. Засгийн газрын агентлагын даргын томилгоог ч саарал ордонд биш, намын байрандаа шийддэг нам гэдгийг дашрамд дахин сануулахад илүүдэхгүй биз ээ.

С.Сүлд

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа
УИХ-ын тухай, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа
Ж.Энхбаяр: Засгийн газар бүх шатандаа хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • ээээ (139.5.217.236)
    Дандаа хэн нэгний хүүхэд, дүү , нууц амрагуудыг л албан тушаалд томилдог болсон бэздээ
    2021 оны 01 сарын 08 | Хариулах
  • Батжаргал (103.26.195.78)
    Энэ янз бүрийн сайтууд яасан мундаг таавар дэвшүүлж, далдыг хардаг болчоо вэ. Үүнээс чухал бодох зүйл хичнээнээрээ байхад түүнийг сэдэж, хөндөж байгаа хүн даан ч алгаа. Тарвага шиг хошгироцгоогоод, нэг нь хошгирохоор бусад нь дагаж хошгироод, ард түмэн төр гээч зүйлийг харж, тойрч хошгирдог ангилалын хүмүүс уг нь биш харин ард түмэн байгаа учраас тэр төр гээч юм байгаа юм гэдгийг ойлговол ойлгохоор цаг үед ирчихээд байгаагаа ойлгомоор юм. Төр, нам, улс төрчид гээд ард түмний баялагийг тал талаас нь булаалдсан хэдэн хүмүүсийг гүйж очоод үлгэрийн баатар болгодог харанхуй байдлаа болих цаг болчихсон байдаг.
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (211.172.212.41)
    Булгантуяа яадаг авгай юм.Хүүхэд гаргаад гэртээ хэвтээд сайд хийгээд бсан.Одоо бүр гишүүн болчихдог.Харин Сарангэрэл олон жил ажиллаж бга даа
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.46.184)
    Нам харгалзахгүй тавьж байвал сайн хэрэг.Гэтэл авлигалаар тавьж байвал яах вэ?Энэ нөхөр нь өөрөө,ЖҮД -чин шүү дээ.Чавдарлаг олон мянган залуус гудман явж байна.Бөгсөө арчиж чадахгүй нөхрийг БЗД-гээс гаргаж ирж байсан юм.Нэг л их зангаас өөр авах юм үлдээгүй.Зайлуулах л болно.
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • Уншигч (66.181.182.164)
    Хоцрогдсон бна олны шийдвэр чухал бас судадгаанд суурилах есьой дарга нь тэнэг нөхөр байвал яах вэ
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.55.188.103)
    нам харгалзахгүй чадвартай хүнээ зохих албан тушаалд нь тавиад эхлэвэл ч том дэвшил шүү аль нам бай нам бус бай монгол хүн монголын төлөөл цохилох зүрх сэтгэлтэй байх ёстой өнгө мөнгө цүнх баригчаасаа салаад чадварлаг сэхээтэнээ өндөр албан тушаалд нь тавиа харуцалгийг нь үүрүүлдэг байвал дэвшил гарна намаар талцалтал ч багасна
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • Яв (103.212.116.201)
    Бямбацогт Хятадуудын Монгол дахь том гар хөл шүү.
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • 777 (103.212.116.201)
    Бямбацогт шударга ёс яриад байхлаар Монгол улс яана даа. Энэ нөхрийг зайлуулья.
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.46.57)
    Худлаа ...шаагаад л
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.112.19)
    Үнэхээр нам харгалзахгүй боломжтой хүмүүсийг авч чадаж байвал генсэкийн том чадвар шүү...
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.187.120)
    Зөв л шийдсэн байна шдээ
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (64.119.18.250)
    Amarbayasgalan tun uhaantai shiidver gargaj
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • Гансүх (103.229.122.231)
    Нам харгалзахгүй томилгоо хийж байгаад талархаж байна. Зөв шүү дээ. Үүнийг шүүмжилж байгаа хүн бол улс орны эрх ашгийг уландаа гишгэж явдаг уйвагүй этгээдийн хорон санаа. Улс эх орны эрх ашгийн төлөө намчирхалгүй хэн чадалтай хүнийг тэр дундаа залуучуудыг зоригтой дэвшүүлж ажиллуулах хэрэгтэй. Ардчилсан нам хагралдаад зарим залуучууд намаасаа гарч байна, гарна гэж байна. Хараад байхад нам дагаж далдагнасан нөхөд биш намын бодлого, зорилтыг хүлээн зөвшөөрч гайгүй ажиллах бол уу гэж намд элсээд болохгүй болохоор аргаа ядаад гарч байна. Эдгээр залуучуудыг хөсөр хаяж болохгүй, АН-ын нөхөр гээд нүд үзүүрлэхгүйгээр улс орны ачааны хүндээс үүрүүлэх хэрэгтэй. Тэгж байж Монгол Улс хөгжинө байх шүү. Хөгшин европийн арчаагаа алдсан нийгмийн тогтолцооны муу муухайг бүү хуулбарлаж тэнэгтээд бай. Эвтэй байвал хүчтэй, эвдрэлцэж хэдэн хэсэг болж талцаж байсан түүхийн шарласан хуудсаа эргэж нэг та нар хараарай. Төр, ард түмний дунд яс хаяж ноцолдуулах, итгэл, сэтгэлийг алдуулсан үг яриа, суртал ухуулга, нийтлэл, тэмдэглэлд бүү автахтүн.
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
    • Иргэн
      Хэтэрхий их юм биччихсэн юм биш үү. Хэн ч гүйцэд уншихгүй шүү дээ
      2021 оны 01 сарын 05
  • зочин (64.119.19.100)
    Ардын нам Монголыг 100 жил зайдлахдаа одоо гийн энэ ядуу зүдүү арчаагүй хоцрогдсон хөгжилгүй бас авлигын үүр уурхай болсон Монголыг бүтээжээ. МАН өөрөө ч ялзарч авлигын загалмайлсан эцэг 1энт болжээ. Гутамшиг
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Zochin (103.26.195.182)
    Ene khyn oligtoi ajil khiideg umuu? End tend ochood alban tushaal yariad tanil talaa chikheed l yavj bdg um bna lee. Namiin nariin bchgiin darga n iim archaagyi baikhad namiin tsaash tsaashdiin khuvi zaya khetsyydene dee. Yadaj baikhad khyn chanaraaraa khuliin jiireg gej bgaa ene nukhur. Yana daa. Ertkhen zailuulsan n deer dee. Iim alban tushaal deer bj ner devsheegyig n byyr gaikhsan. Tiim zoriggyi, uurtuu itgelgyi, khysel ermelzelgyi khyn khol yavakhgyi ee.
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • ЗОЧИН (64.119.21.111)
    КОРОНОВИРУСЫГ ДАВЖ ГАРАХ ХЭРЭГТЭЙ Л БАЙНА. ЭНЭ Л БИД БҮГДИЙН ЖИНХЭНЭ АЙДАС БОЛООД БАЙНА. НӨГӨӨ ЭНХИЙН ЦАГТ ЯАЖ Ч ХУДЛАА ХЭЛЖ СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЛЭЭ ЗАСЧ БОЛЖ БАЙСАН БОЛ ӨНӨӨГИЙН ТАХЛЫН ҮЕ ЧИНЬ ЖИНХЭНЭ ШАЛГУУР БОЛООД БАЙНА. НӨГӨӨ МОРИН ДЭЭРЭЭС ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ АМАРХАН МОРИНООСОО БУУГААД ДЭЛХИЙГ ТОХИНУУЛАХ ХЭЦҮҮ ГЭДЭГ ХАЯАНД ИРЭЭД БАЙНА ДАА. АЛИВАА ЗҮЙЛ САЙН МУУ ТАЛТАЙ ГЭДЭГ.ЭНЭ ХҮНД ҮЕД УЛСАА АВАРЧ ЧАДАХ ЭСЭХ ХАМГИЙН ТОМ ШАЛГУУР, ХАМГИЙН ТОМ АЙДАС БОЛОТОЙ ШҮҮ.
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • AN (222.100.231.113)
    amarbaysgalan metiin zaluugaaraa hozrogdson 2 nuurtei zaluus ene namiig gutaaj bgaa
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • викр (66.181.161.38)
    Бямбацогт бол маш том хулгайч Шинжааны хятадуудын гар хѳл
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • вввкр (66.181.161.38)
    Адьшааг алах хэрэгтэй Ховдын хулгайч нарыг бүгдийг нь хѳнѳѳх цаг ирнэ
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • зочин (103.68.107.37)
    төрийн албанаас 6 сарын цалин өгөөд халж байна даа БЗД ууг нь хуулиараа 3 сарйнх байхаа
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Zochin (122.201.22.86)
    Yarihaa ajil hiisen met boddog darga nar mini ichig ichig.
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Иргэн (66.181.190.23)
    Энэ улс яаж нэг луйварчдаас салах бол
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • иргэн (202.9.46.73)
    Юу гэж дүгнэж бичих эрх нь хувь хүний асуудал. Ер нь хэт намчирхах нь өнөөгийн нийгэмд хүмүүсийн хамгийн бухимдал дагуулдаг асуудал. Тийм ч учраас төрийн албаны боловсон хүчний сонголт мждлжг чадвар, ажлын дадлага туршлага нол шалгуур болох үүднээс ийм алхам хийж байна. Ажиллуулаад үзье. Харъя. Болохгүй бол дараачийн хүн гэх мэт.
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд төл бойжилт 98.9 хувьтай байна
    3 мин
  • “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” эрдэм шинжилгээний хурал болно
    7 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    49 мин
  • Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа
    49 мин
  • Филиппиний Сенатын ордонд буун дуу гарч, улс төрийн нөхцөл байдал хурцдав
    55 мин
  • УИХ-ын тухай, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа
    2 цаг 4 мин
  • “Фэйсбүүк”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг өнөөдөр 42 нас хүрлээ
    2 цаг 17 мин
  • Энэтхэгт “тарвасны үхэл” нэрээр алдаршсан гэр бүлийн нууцлаг хэрэг тайлагдаагүй хэвээр байна
    2 цаг 26 мин
  • Ж.Энхбаяр: Засгийн газар бүх шатандаа хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа
    2 цаг 30 мин
  • “Төрийн банк” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
    2 цаг 40 мин
  • АНУ 2026 оны ДАШТ-ий хөгжөөн дэмжигчдэд тавьсан визийн өндөр барьцааны шаардлагаа цуцаллаа
    2 цаг 49 мин
  • Аялал жуулчлалын ОНЦЛОХ зургаан бүс нутаг
    2 цаг 54 мин
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
    3 цаг 3 мин
  • Доналд Трамп, Ши Жиньпин нар Ормузын хоолойд төлбөр ногдуулахыг эсэргүүцэв
    3 цаг 23 мин
  • Сүхбаатар аймагт бүртгэгдсэн 2 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    3 цаг 26 мин
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    3 цаг 52 мин
  • "Алтайгаа номтой хот болгоё" 10 мянган ном цуглуулах аяны талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ
    3 цаг 55 мин
  • Мөнхийн Үсэг ХХК Premium Luxury Varnish технологийг танилцуулж, “BOOKS FOR GOOD” аяныг эхлүүллээ
    4 цаг 1 мин
  • Босс ба лидер: Албан тушаал уу, нөлөөлөл үү?
    4 цаг 39 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
    20 цаг 17 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК