Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2,5 их наядын төсвийг баталж суугаа нь зохистой юу?

2021-1-26
0
ЖИРГЭХ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга хэмээх ажлаас нь Б.Бат-Эрдэнийг салгаж, түүнд Монгол Улсын зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлсэн ШӨХТГ-ын дарга хэмээх ажил үүргээ дангаар нь гүйцэтгэх боломжийг олгоосой хэмээн шинээр томилогдож буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таниас хүсч байна.

Ашиг сонирхлын зөрчилтэй, ажил үүргийн давхцал хэрхэн бий болов.

Засгийн газрын тохируулагч агентлаг ШӨХТГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг 2020 оны наймдугаар сарын дундуур томилж байлаа. Тэрбээр албан тушаалд очсон даруйдаа тус газарт салхи оруулахыг хичээж, үйл ажиллагаа нь нийтэд нээлттэй байх зарчмыг нэвтрүүлсэн нь олны талархлыг хүлээж байв.

Харин удалгүй Б.Бат-Эрдэнэ 2020 оны аравдугаар сарын 19-ний Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн төрийн төлөөллийн гишүүн болсон байдаг.

ШӨХТГ нь Монгол Улсын зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, шударга нээлттэй зах зээлийг бий болгох үүрэгтэй Засгийн газрын тохируулагч агентлаг юм. Харин “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь “Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн чиглэлээр ажилладаг. Тэгэхээр Б.Бат-Эрдэнийн хувьд  энэ хоёр байгууллагыг толгойлсон  том дарга нь боллоо гэсэн үг болж байна.

Тэгвэл ийм байж болохгүйг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн зөвлөх Эндрю Бауэр тайландаа маш тодорхой бичжээ. Уг тайланд “...”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн толгой компани болох “Эрдэнэс Монгол” компанид ТУЗ, охин компанийн ТУЗ, удирдлагын тодорхой бүтэц, аудитын хороо, хувьцаа эзэмшлийн бүтэц гэх мэт сайн засаглалд шаардлагатай үндсэн институциудын олонх бий. Нөгөө талаар, сонгууль бүрийн дараа “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийг сольдогоос үзэхэд улс төрөөс хамааралтай нь ажиглагддаг. Дээд түвшний удирдлагын томилгооны шалгуур тодорхойгүй хэвээр байна. ... ТУЗ болон дээд удирдлагын түвшинд шударга ёс, мэргэжлийн өндөр ур чадварыг хөхиүлэн дэмжихийн тулд ТУЗ-ийн гишүүд, менежерүүдийг томилох тодорхой шалгуур боловсруулахыг бид санал болгож байна” гэжээ.

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн нь мэргэжлийн зөвлөгөө өгөх, бодлогын судалгаа шинжилгээ хийхээс гадна тухайн улс орны иргэд газрын тос, байгалийн хий, уул уурхайн баялгийнхаа үр шимийг хүртэхэд туслалцаа үзүүлдэг. Мөн Засгийн газар, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хууль тогтоох байгууллага, хувийн хэвшил болон олон улсын байгууллагууд дахь бүтээлч өөрчлөгчидтэй хамтран ажиллах замаар олборлох салбарын хариуцлагатай, үр дүнтэй засаглалыг дэмждэг байгууллага юм.

Харамсалтай нь, ШӨХТГ-ын жилийн төсөв гэж жилд 1.0 тэрбум орчим төгрөг зарцуулдаг Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын хувьд маш том “аж ахуйн ажил” эрхэлж сууна.

Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын хувьд тус компанийн 2021 оны хөрөнгө оруулалтын төсөв гэж 2 454 455 023 392 /Хоёр их наяд дөрвөн зуун тавин дөрвөн тэрбум нэг зуун хорин хоёр сая хорин гурван мянга гурван зуун ерэн хоёр/ буюу ойролцоогоор 2.5 их наяд төгрөгийг баталж, гарын үсэг зурсан байгаа юм.

Нөгөө олон асуудал дагуулдаг худалдан авалтыг хийдэг хөрөнгө энэ юм. Үүнд, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хяналтаа тавина. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан авалтыг ШӨХТГ хянана. Гомдсон, маргасан компаниуд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Бат-Эрдэнэд ШӨХТГ-ын даргынх нь хувиар хандаж, асуудлаа шийдвэрлүүлнэ. Ингээд бод доо.

2020 оны гуравдугаар сарын 27-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас гаргасан мэдэгдэлдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК нь төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдлөг болгон ажилладаг. Худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахдаа ШӨХТГ болон бусад хууль хяналтын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг бөгөөд бидний бүхий л худалдан авах үйл ажиллагаа хуулийн хүрээнд явж байна” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Бат-Эрдэнийгээ хянадаг гэсэн үг.

Ашиг сонирхлын зөрчилтэй, албан тушаалын энэ мэт давхцлыг үгүй хийж, “даварсан” үйлдлийг дахин гаргуулахгүйн тулд шинээр томилогдох Ерөнхий сайд таны оролцоо хамгаас чухал. Энэ удаад ч тодорхой шийдвэр гаргана гэдэгт найдъя.

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Цүнх баригч иймэрхүү нөхдүүдийг үнэндээ л больмоор байна аа (139.5.218.104)
    Иргэн
    2021 оны 01 сарын 26 | Хариулах
  • eh oronch (192.82.68.75)
    MAN d iimerhuu huuli zurchsun asuudal mash ih bii yalanguutaa huuliig guuli bolgodog ogt bieluuldeggui tegeed heleed shuumjileheer ogt toodoggui dulii dumbe orgiod zutgeed baidag uunees chini bolood uls orond avilgal heel hahuuli huuli bus yavdal gaarch bn deedchuud suudlaa olohgui tiim bolohoorm doodchuud guidlee olohgui bn
    2021 оны 01 сарын 26 | Хариулах
  • иргэн (103.57.94.243)
    "ШӨХТГ-т салхи оруулахыг хичээж, үйл ажиллагаа нь нийтэд ил тод байх зарчмыг нэвтрүүлсэн" гэнэ үү. Энэ хэвийн бус нөхөр сайт пэйсбүүкээр элийрэхээс өөр ямар юмных нь нээлттэй энээ тэрээ байхав дээ. Улс төрийн нам дагаж зусардсаныхаа хишиг хүртэж явдаг ямар ч чадваргүй төлөвшөөгүй наад захын шалгуурыг нь хангахгүй орон гаран энэ мэт намчингуудыг зөвхөн Эрдэнэставантолгой ХК-ийн ТУЗ ын даргаас ч гэлтгүй ШӨХТГ-ын даргаар ч байлгаж болохгүй.
    2021 оны 01 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    14 цаг 52 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    14 цаг 56 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    15 цаг 1 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    15 цаг 8 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    15 цаг 9 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    15 цаг 11 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Уржигдар 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Уржигдар 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Уржигдар 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Уржигдар 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Уржигдар 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    2026-09-18
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    2026-09-18
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    2026-09-18
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    2026-09-18
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    2026-09-18
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    2026-09-18
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК