Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр” Сүхбаатарын талбайд болж байна. Энэ үеэр НХХ-ийн сайд Т.Ганди 70 гаруй ахмад дайчинд байрны түлхүүр гардуулжээ. Ингэснээр цаана нь орон сууцны дэмжлэгт хамрагдаагүй 100 гаруй ахмад дайчин үлджээ. Тэднийг ирэх сард багтаан орон сууцны тэтгэлэгт хамруулахыг зорьж буй гэнэ. Өдөрлөгт НХХЯ, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сэргээн засалтын үндэсний төв зэрэг байгууллагын төлөөлөл оролцож иргэдэд тэтгэвэр тэтгэмж, халамжтай холбоотой бүхийл асуудлын талаарх мэдээлэл, зөвлөлгөөг хүргэсэн юм. Харин иргэд ажил хөдөлмөрт хэрхэн зуучлуулах, “Хүний хөгжил сан”-гаас олгож байгаа мөнгийг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд ямар байдлаар шилжүүлж, төлүүлэх асуудлыг илүүтэй сонирхож байв.