1999 оноос хойш МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажилласан манай нэртэй хуульч, академич С.Нарангэрэл багш өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ. Тэрбээр МУИС-ийн захирал С.Төмөр-Очиртой нэг баг болж ажиллаж чадахгүй гэдгээ хэвлэлээр мэдэгдсэн байна. Энэ талаар доктор академич С.Нарангэрэлээс өөрөөс нь тодрууллаа.
- Та өөрийн хүсэлтээр ажлаа өгчихлөө. Ингэх болсон шалтгаанаа С.Төмөр-Очир захиралтай холбож байгаа талаараа тайлбар өгөхгүй юу?
- Би МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар арав гаруй жил ажилласан. Энэ жилийн хувьд эрдэмтэн багш нарыг төлөвшүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх ажлууд хийгдэж байна. Ер нь хүн бол нэг албан тушаал дээр олон жил ажиллах дутагдалтай. Тиймээс дараа үеийн багш эрдэмтдээс цаашид сургуулиа нэр төртэй авч явах багшийг гаргаж бэлтгэх үүднээс ээлжит бус сонгууль хийгээд дараагийн захирлыг сонгосон. Уг нь миний бүрэн эрхийн хугацаа дуусахад гурван жил үлдсэн байсан юм. Хоёрдугаарт, би С.Төмөр-Очирын багт цаашдаа ажиллахыг хүсээгүй. С.Төмөр-Очир төрийн дээд өндөр албан тушаал хашсан хүн. Энэ хүнд дутагдаж гачигддаг зүйл байхгүй. МУИС-ийн санхүүжилт бол улсын төсвөөс маш бага хувь хүртдэг. Бусад нь оюутны төлбөрөөс бүрддэг. С.Төмөр-Очир захирал хувийн ашиг сонирхлын үүднээс МУИС-ийн төсвийг их үрэлгэн зарцуулж, хувьдаа завших хандлагыг удаа дараа гаргаж байгаа. Би зарим хурал дээр энэ тухай өөрт нь хурцаар хөндөж тавьж байсан. Гэтэл МУИС-ийн захирлыг халах шийдвэрийг захирлын зөвлөл хуралдаж байж гаргадаг. Тэр зөвлөл 20-иод гишүүнтэй. Надаас бусад захирал нь С.Төмөр-Очир захирлын талд орсон учраас болохгүй байна. Ийм учраас бусармаг үйлдэлтэй эвлэрч чадахгүй. Захирлынхаа албан тушаалыг өгч байгаагийн нэг гол шалтгаан энэ болж байна.
- Төсөв мөнгийг хувьдаа ашиглаж байгаа талаар тодорхой хэлэхгүй юу?
- С.Төмөр-Очир сүүлийн үед Солонгосоос хуучин компьютер оруулж ирж сургуульдаа шахаж байна. Сургуулийн олон байрны засварыг өөрийн нутаг Архангайгаас компани авч ирүүлж байгаад засварыг нь хийлгэсэн. Тэр компани нь ажлыг тогтсон хугацаандаа өндөр ур чадвартай хийж чадаагүй. Тэгээд маш олон багш оюутны эрүүл мэндэд хор хөнөөл учруулж, олон хоногоор хичээлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан. Ингэснээрээ Монголын дээд боловсролын хуулийг ноцтой зөрчиж байна. 100 гаруй сая төгрөгөөр гадаадад зугаалаад зугаацаад явсан. Энэ чинь оюутнуудын л мөнгө шүү дээ.
- Сургуулийн захирлуудыг С.Төмөр-Очир захирал өөрийн нутгаас сонгодог гэж ярилцдаг, энэ үнэн үү?
- С.Төмөр-Очир ирээд сургуулийн удирдах бүрэлдэхүүнийг 90 хувийг нь өөрчилсөн. Дэд захирлууд, санхүү, аж ахуйн хэлтэсийг бол яг өөрийнхөө хүмүүсээр бүрдүүлчихсэн.
- Цаашид энэ асуудлыг яаж шийдвэрлүүлэхээр хаана хандая гэж бодож байна?
- Би сайд Ё.Отгонбаяртай уулзахдаа хэлсэн. “С.Төмөр-Очир ханаж цаддаггүй хүн юм. Үүнийг нь та болиулаач” гэж. Надаас “Танд нотлох нотолгоо байгаа юу?” гэж асуусан, би “Байгаа” гэж хариулсан. Энэ нотолгоог нь МУИС-ийн бүх багш, оюутан, профессорууд мэдэж байгаа гэдгийг хэлсэн. Би үүнийг хангалттай гэж үзэж байна.