Хонконгод хар тамхины хэрэгт холбогдоод анхан шатны шүүхээс цаазаар авах ял сонссон дөрвөн монгол залуугийн хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад буй. Харин тэдний хэргийг саяхнаас тус бүрт нь шалгаж эхэлсэн байна. Учир нь өнгөрсөн наймдугаар сард Монголд болсон консулын уулзалтын үеэр Хятадын Консулын газартай эдгээр залууг цаазын ялаас хэлтрүүлэх талаар ярилцсан аж. Эх сурвалжийн мэдээлсэнээр “Хэргийг задлан тус тусад нь шалгаж шийдвэрлэвэл хэдхэн жилийн ял авах хуулийн заалттай. Тиймээс өмгөөлөгч авсан” гэлээ. Тэдгээр дөрвөн залуу өнгөрсөн оны аравдугаар сард 800-900 грамм героин залгиж хил давах гэж байгаад Хонконгийн нисэх онгоцны буудалд баригдсан юм.