Нийслэлийн мэдээлэл технологийн газар, Үндэсний дата төв хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Санамж бичгийн ёсоор уг төвийн сервер, хамгаалалтын сүлжээг ашигласнаар нийслэлийн байгууллагуудын сайтад алдаа гарах явдал бүрэн зогсох юм. Харин Нийслэлийн байгууллагуудын бүртгэл, мэдээллийг Үндэсний дата төвийнхөн үйл ажиллагаандаа ашиглах гэнэ. Тодруулбал, шинэ үйлчилгээ, технологи, техникийн талаарх мэдээллийг нийслэлийн сүлжээний хэрэглэгчдэд түгээх боломж бүрджээ.
Нийслэлийн харъяа байгууллагуудын вэбсайтыг хакердсан явдал он гарсаар гурван ч удаа гарсан билээ. Тэгвэл Үндэсний дата төвийн хамгаалалт, сүлжээ болон архивлах боломжийг ашигласнаар сайтаас мэдээлэл алдагдах явдал зогсож байгаа юм. Дээрх сайтууд “Joomla” системд ажиллаж байсан бөгөөд сэргээлт хийгдээгүйгээс болж хакердуулсан байна. Гэвч энэ үйлдлээр ноцтой мэдээлэл алдагдаагүй гэдгийг Нийслэлийн мэдээллийн технологийн газрын мэргэжилтэн С.Ганбаяр хэллээ.