Өчигдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутагт орших “Амгалан цогцолбор” сургуулийн хоёрдугаар давхраас унаж гэмтсэн хүн ГССЗҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нас барлаа гэсэн мэдээлэл цагдаагийнханд иржээ. Хэргийг шалгахад “Амгалан цогцолбор” сургуульд түр оршин сууж байсан барилгын инженер мэргэжилтэй, БНАСАУ-ын иргэн Тонг Чол гэгч 48 настай эрэгтэй санамсар болгоомжгүй байдлаас болж унаж, гэмтэн амиа алдсан болохыг тогтоосон байна. Тэрбээр “Гацуурт” ХХК-ийн гэрээгээр ажиллахаар Монголд иржээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.