Өнөөдөр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарим шүүгчийг албан тушаалаас нь чөлөөллөө. Өөрөө хүсэлт гаргасан Ц.Баасанбаярыг Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн Х.Алтанцэцэгийг Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн, Ц.Туяаг Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн, С.Өнөрийг Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлжээ Мөн Б.Ундрахыг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүнээр томилж, бүрэн эрхийн хугацаа дууссан Ц.Амарсайханыг танхимын тэргүүнээс чөлөөлсөн байна.