Иргэдэд сар бүр олгодог 21 мянган төгрөгийг “Хадгаламж” банк дангаараа тараах болсон тухай УИХ-ын байнгын хороод мэдэгдсэн билээ. Хэрэв тус банк дангаараа энэ их ачааллыг үүрнэ гэвэл иргэдээс үйлчилгээний хөлс гэж 350 төгрөгийн шимтгэл авахыг зогсоох боломжгүй гэж байлаа. Харин “Хаан” банк яагаад Хүний хөгжил сангийн мөнгийг олгохгүй болсон тухайд албаны хүнээс тодруулахад “Бид энэ мөнгийг тараахгүй гэсэн ямар ч мэдэгдэл хийгээгүй. Зөвхөн хүч хүрэлцэхгүй байгаа үйлчилгээний салбаруудын ачааллыг хөнгөлж бусад банкуудтай хамтран ажиллах санал тавьсан” гэлээ. “Хаан” банк татгалзсан хариу өгөөгүй байхад яагаад “Хадгаламж” банкинд бүх эрхийг өгсөн нь бас л учир битүүлэг үлдлээ. Үүнийг МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “Ажлын хариуцлагагүй байдал, шат шатандаа холбоогүй ажилладгаас боллоо” гэж тайлбарласан. Олон сая төгрөгийн тухайд яригдаж байгаа болохоор ийм тайлбар хэлэх нь хангалтгүй юм. “Хаан” банк зарим салбараараа “Эх орны хишиг”-ийг тараах боломжтой байхад хууль зөрчин байж “Хадгаламж”-ид монополь эрх өгөх гэж байгаа нь цаанаа томоос том “шалтаг”-тай баймаар.