Зам барилга, засвар үйлчилгээний “Эрдэнэ зам” төрийн өмчит хувьцаат компанийн 48 142 163 ширхэг хувьцааг нэг багц болгон тендерт оруулж хувьчлахаар болжээ. Төрийн мэдлийн дээрх багц хувьцааны доод үнийг 4 781 918 050 төгрөгөөр тогтоосон байна. Нээлттэй тендерт оролцогсдын өргөдлийг энэ сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл Төрийн өмчийн хороон дээр хүлээж авна. 11 дүгээр сарын 30-ны өдөр хоёр дахь шатны шалгаруулалтын материалыг хүлээн авч, 12 дугаар сарын долоонднд эцсийн дүнг танилцуулах юм.
   Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Эрдэнэ зам” компани нь хайрган болон хатуу хучилттай зам барих, төмөр бетон, ган төмөр бетон, модон гүүр барих, засварлах, зам талбайн тохижилт, замын байгууламжийг арчлах, барилгын материал үйлдвэрлэх зэрэг үндсэн ажиллагаа эрхэлдэг байна. Анх 1997 онд 5.4 тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар, Япон улсын буцалтгүй тусламжийн машин техник, тоног төхөөрөмж, үйлдвэрийн хэрэгсэл, агуулах зэрэг хөрөнгөтэй Засгийн газрын тогтоолын дагуу байгуулжээ. Түүнээс хойш 25.2 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн байна. Мөн 109.1 км асфальтан хучилттай зам, 45.7 км хайрган хучилттай зам, 152.3 метр урт төмөр бетон гүүр, 24.7 км хатуу хучилттай замыг өргөтгөх ажил хийсэн аж. Компанийн мэдэлд одоогоор 29726 метр.кв талбайтай бетон хашаа, конторын хоёр давхар барилга, нийт 100 автомашин багтах дөрвөн гарааж багтдаг байна. Түүнчлэн тосны агуулах, уурын зуух, бетон зам талбай, гүний худаг, инженерийн шугам сүлжээ, харуулын пост зэрэг обьект харъяалагддаг гэнэ.