Хичээлийн шинэ жил эхлээд бүтэн нэг сар өнгөрөөд байна. Оюутнуудын тав тухыг багагүй алдагдуулж, түр хугацаагаар хичээл завсарлахад хүргэж байсан МУИС-ийн засварын асуудлыг тодруулахаар тус сургуулийн хичээлийн зургаан байраар явж үзлээ. Одоогийн байдлаар хичээлийн II байр болон гадаад оюутны байрны засвар бүрэн дуусаагүй байна. Хичээлийн II байр гадна фасадаа цагаан хүрэн, шаргал өнгөөр шохойджээ. Хаалгаар ороход шороо тоос бужигнаж, хана өрөмдөх дуу сонсогдохгүй байгаа ч ганц нэг жигүүрийн жижиг засварууд хийгдсээр байна. Өнгө үзэмжийн хувьд өмнөхөөсөө дээрдсэн гэх зүйл ажиглагдсангүй. Зарим коридорын булан тохойд хулдаас дэвсэж харагдана. Оюутнуудаас сургуулийнх нь засварын ажлын талаар асуухад “Долоо хоногийн өмнө дууссан, нэг үе хичээл хийхэд хүндрэлтэй байсан ч одоо гайгүй болж байна” гэж хариулсан юм. Харин сургуулийн захиргааны албан тушаалтны хэлснээр 10 дугаар сарын нэгнээс өмнө дуусах ёстой байсан засварын ажлыг албан ёсоор энэ сарын 20-нд хүлээж авна гэнэ.
МУИС-д сүүлийн хорин жил бүрэн хэмжээний засвар хийгдээгүй бөгөөд энэ жил Азийн хөгжлийн банкны 366 сая төгрөгийн санхүүжилтээр хичээлийн II байраа засварт оруулсан байна. Харин IY байрыг улсын төсвийн 270 гаруй сая төгрөгөөр засч байгаа ажээ. МУИС-ийн байруудын засварын ажлын тендерийг Архангай аймгийн “Боловсрол софт” гэдэг компани авчээ. Компанийг төлөөлөн эндэх ажлыг хариуцаж байгаа хүнтэй нь уулзах гэсэн боловч байсангүй. Харин МУИС-ийн Эдийн засаг, хөгжлийн бодлогын дэд захирал Б.Даваасүрэнгээс засварын ажил хугацаанаасаа хоцорсон шалтгааныг лавласан юм. Тендерийг БСШУЯ-ны Барилга захиалагчийн ажлын албанаас зарласан бөгөөд засварын ажлыг 58 хоногийн дотор гүйцэтгэх ёстой байсан ч тендер шалгаруулалт амжилтгүй болсноос хугацаа нь хойшилж улмаар засвар оройтож эхэлжээ. “Бид гүйцэтгэгч компанийн удирдлагатай ярилцаад сургалтын үйл ажиллагаанд саад учруулж мэдэх зүйлүүдээ эхэлж зассан. Одоо бол засварын ажил бараг дуусаад байна. Ерөнхийдөө өрөө тасалгааны халаалтын систем солих, ариун цэврийн өрөөг иж бүрэн шинэчлэн тохижуулах болон нийтийн эзэмшлийн зам талбайг засварлах ёстой. 10 дугаар сарын 10-наас засварын ажлыг хүлээж авах ажлын хэсэг байгуулагдаад 7-10 хоног ажиллана” гэж дэд захирал Б.Даваасүрэн хэлэв. Мөн түүний хэлснээр, гүйцэтгэгч компани 50-60 хүнтэй ажиллаж байсныг сургуулийн удирдлага 80, заримдаа 100 хүнтэй ажиллахыг шаардаж байжээ. Ялангуяа есдүгээр сард зарим төлөвлөсөн ажил удааширч сандаргаж байсан гэнэ.
Өмнө нь хотын компаниуд орон нутгийн тендерт өрсөлддөг байсан бол МУИС-ийн засварын тендерт орон нутгийн компани ялсан нь олны анхаарлыг татаж байна. Тендерийн будлианаас болж ганц МУИС ч биш, олон байгууллагын засварын ажил цагтаа дуусаагүй явна. Саяхан энэ сургуулийн оюутнууд жагсаал цуглаан хийж С.Төмөр-Очир захирлыг албан тушаалаасаа огцрохыг хүртэл шаардаж байсан. Бухимдсан оюутнууд ийм шаардлага тавих болсоноо сургуулийн засварын ажлын гүйцэтгэлтэй холбоотой хэмээн тайлбарлаж байсан билээ.