Өнөөдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлтэй хотын даргад холбогдох шүүх хурал 14 цагт болно. Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 120 мянгатын автобусны буудлын хажууд байрлах 0,9 га газарт “Алтай констракшн” ХХК-ийнхан орон сууц барих ажлыг эхлүүлсэн ч хотын дарга Г.Мөнхбаярын 370 тоот захирамжаар газар эзэмших эрхийг цуцалсан юм. Хотын даргын захирамжаас болж, тус компанид 1.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан хэмээн “Алтай констракшн” ХХК нэхэмжлэл гаргаад байгаа аж.