Нөгөөдөр буюу Бямба гарагт хотын төв гудамжуудаар автобуснаас өөр машин зорчихгүй гэнэ. Өглөөний 10 цагаас хойш долоон цагийн хугацаанд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Сөүлийн гудамж, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын туннель хүрэх замыг хаах юм. Нийслэлийн удирдлагууд дэлхийн автомашингүй өдрийг тэмдэглэхээр ийм шийдвэр гаргажээ. Энэ өдөр иргэдэд хүртээмжтэй, сонирхолтой байлгахын тулд унадаг дугуйн түрээсийн үйлчилгээг нэмэгдүүлэх гэнэ. Харин дээрх замаар нийтийн тээврийн автобуснаас гадна шаардлагатай үед түргэн тусламж, цагдаа, гал сөнөөх машинууд зорчих болно.