Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч 20 хоногийн дараа парламентад суудалтай гурван намаас тодорно. Тодруулбал, МАН-аас намын дарга У.Хүрэлсүх, АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, ХҮН-аас “Дата ком”-ын Д.Энхбат нарыг нэр дэвшүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд материалыг нь хүргүүлээд буй билээ. Одоо Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийг бүртгэсэн эсэх талаар зарлаж, үнэмлэх гардуулж баталгаажуулах л үлдсэн. Дараагийн төрийн тэргүүн маань юутай ч тэдэн дунд бий.
Харин иргэд бид сонголтоо хэрхэн хийх вэ.
Сонгуульд нэр дэвшигчдээ "сойгоод" буй парламентад суудалтай гурван нам улс төрийн ямар үзэл баримтлалтай вэ.
Энэ маш чухал. Учир нь намынх нь үзэл баримтлал тухайн нэр дэвшигчийн цаашдынх нь бодлого, үйл ажиллагаатай уялдах нь гарцаагүй юм. Сонгуулийн амлалт нь ч тийм байх болов уу. Намуудын зүүнийх, барууных гэх үзэл баримтлал ямар онлогтойг доор дурдъя.
Тухайлбал, эрх баригч МАН зүүн төвийн үзэлтэй нам. Зүүн төвийн үзэл бол нийгмийн дундаж давхарга руу чиглэдэг бөгөөд иргэдээ халамжаар "угждаг" сул талтай гэж үздэг. Мөн хүнийг ялгаварлан гадуурхах явдлыг тэвчих, баян, хоосны ялгааг арилгах, олон ургальч байдал, олон тулгуурт төрийн зохицуулалтыг бий болгох, жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж, эдийн засгийн эрх тэгш байдлыг чухалчлах, хөдөлмөрийн хөлс, ажлын байрны нөхцөлийг дээшлүүлж, ажилгүйдлийг багасгах, бүх нийтийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэврийн нэгдсэн үнэ төлбөргүй тогтолцоо бий болгож, нийгмийн эмзэг давхаргад төр, олон нийтийн зүгээс үзүүлэх дэмжлэгийг чиглүүлэх, хүн амын орлогын төлөвт нийцүүлж уян хатан татварын бодлого явуулдаг байна.
Харин сөрөг хүчин АН-ын дэмждэг баруун төвийн үзэл бол хувийн өмчийг шүтдэг. Ерөнхийдөө та чадвартай л бол сайхан амьдарна гэсэн санаа. Хувийн хэвшлийг хөгжүүлэх нь тэгш эрх, халамжийн бодлогоос илүү чухал гэж үздэг, хүнийг хөдөлмөрөөр нь мөлжих явдлыг хүч дэмжих хандлагатай. Төр засгийг улам хүчирхэг болгох сонирхолтой, нийгэм дэх тэгш бус байдлыг хуульчилан баталгаажуулах, хөдөлмөрийг шударгаар үнэлэх юм. Харин ХҮН-ын баримталдаг төвийн үзэл нь чөлөөт зах зээлийг ч, тэгш байдлыг ч дэмжинэ. Аль нэг үзэлд хэт хэлбийхгүй гэсэн үг.
Б.Лхам
Сэтгэгдэл (5)