УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Ард түмэн сөрөг хүчнийхээ үүргийг хий гэсэн сонголт өгсөн. Үүний дагуу явна гэж хэлж байсан. Гэвч намын удирдлагууд, намын бүх шатны хурлаар шийдвэрлэж хамтарсан Засгийн газарт орохоор болсон. Ингээд би тодорхой ажлуудыг нь урагшлуулах үүднээс байр сууриа илэрхийлж явсан байгаа.
Өнөөдөр УИХ-д байгаад ард түмний төлөө үг хэлж болохоо байчихсан юм байна, заавал ардын намын төлөө үг хэлэх ёстой юм байна. Үүний төлөө манай намыг Хамтарсан Засгийн газраас хөөж байна.
Дарга нарын эсрэг үг хэлдэггүй нам болгож хувиргахаас нь өмнө салсандаа баяртай байна" гэлээ.
Мөн "Ерөнхий сайдын хүүгийн тансагласан мөнгийг та нар олж өгөөгүй биз дээ? гэж сайд нараас асуухад үгүй л гэж байна лээ" гэв
Сэтгэгдэл (2)