Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд УИХ-ын эмэгтэй гишүүд хамтран ажиллана

2025-5-22
0
ЖИРГЭХ

Хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөл орон нутгийн эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтыг Төрийн ордонд хоёр дахь өдрөө зохион байгуулж байна.


Монгол орны 21 аймаг, 9 дүүргээс ИТХ-д сонгогдсон 2212 эмэгтэй төлөөлөгчөөс 800 нь хүрэлцэн ирж, санал бодлоо илэрхийллээ. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн онцолсноор парламент дахь 32 эмэгтэй гишүүн санаачлан БНСУ-ын КОЙКА, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран анх удаа намын харьяалал үл харгалзан нутгийн өөрөө удирдах байгууллагад төлөөлөгчөөр сонгогдсон эмэгтэйчүүдтэйгээ хамтран ажиллах эхлэлийг тавьж байна гэлээ.

Чуулганд оролцогчдын зүгээс орон нутагт эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг танилцуулсан бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг өргөжүүлэхийн тулд квот, сургалт, сүлжээг бодлогын түвшинд дэмжиж, тэдний дуу хоолойг бодлого шийдвэрт тусгах зэргээр хамтран ажиллах шаардлагатайг тодотголоо.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Монгол Улсын өнцөг булан бүрд нутгийн өөрөө удирдах байгууллагад сонгогдон ажиллаж буй ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын эмэгтэй гишүүд хамтран нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө нам үл харгалзан жендэрийн эрх тэгш байдлыг хангах, нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд дараах уриалгыг гаргалаа” хэмээв.

Уг уриалгад:

1. Нутгийн өөрөө удирдах байгууллагад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үүднээс 2028 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын сонгуулийн тухай хуультай ижил түвшинд хүргэх;

2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 29.2-т заасан аль нэг хүйсийн төлөөллийн доод хязгаарыг хангаагүй тохиолдолд тухайн нам, эвслийг сонгуульд бүртгэхээс татгалзах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

3. Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг бүх шатанд хангаж, хангаагүй тохиолдолд томилох эрх бүхий этгээдэд хууль зүйн хариуцлага хүлээлгэх механизмыг бүрдүүлэх;

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт иргэн “хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх” эрхийн хууль зүйн баталгааг хангаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн ажил, үүргийг бодитой үнэлж, төлөөлөх чадварыг нь хангах;

5. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаа нь байнгын ажиллагаатай бус байдагтай холбоотой төлөөлөгчдийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж буй эрх зүйн орчныг өөрчлөх;

6. Бүх шатны сонгуулийн саналын хуудсанд нэр дэвшигчдийг жагсаахдаа 1:1 зарчмыг баримталж хүйсийн тэгш байдлыг хангах;

7. Улс төрийн санхүүжилтийг ил тод нээлттэй болгож, улс төр дэх мөнгөний хүчин зүйлийг хязгаарлан бүх шатны сонгуулийн зардлыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

8. Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, улс төрийн намуудын дотоод ардчиллыг бэхжүүлэх үүднээс анхан, дунд шатны байгууллагад эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх;

9. Эмэгтэйчүүдийн оролцоо улс төрд нэмэгдсэний бодит үр дүн болж улс орон даяар хэрэгжүүлэх бодит төсөл, хөтөлбөрийг санаачлан, үе шаттай хэрэгжүүлэх; Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавих, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд “Бид эмэгтэйчүүд” хөтөлбөрийг цаашид бүс, аймгийн онцлог нөхцөлд тулгуурлан, системтэйгээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.27.203)
    ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО ГЭЧИХЭЭД ХУДЛАА
    2025 оны 05 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    5 цаг 7 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    9 цаг 1 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    10 цаг 23 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    10 цаг 55 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    12 цаг 19 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    12 цаг 19 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    12 цаг 28 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    12 цаг 32 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    15 цаг 12 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    15 цаг 41 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    15 цаг 57 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    16 цаг 2 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    16 цаг 17 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 43 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    17 цаг 6 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    17 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    17 цаг 17 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    17 цаг 20 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    17 цаг 41 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК