
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Иранд "Youtube", "Google" сайтуудыг хаажээ. Ираны албаныхан үүнийгээ зөнч Мохаммедийг доромжилсон утгатай киног гаргахгүй гэсэн олон нийтийн шахалтаар хаасан хэмээн тайлбарласан байна. Иргэдийн итгэл, үнэмшлийг айдас автуулахгүй, АНУ-ын эсрэг өрнөж байгаа бослого, хөдөлгөөнийг өдөөхгүйн тулд ийм арга хэмжээг авчээ. Лалын шашинтай орнууд энэ 14 минут үргэлжлэх киног сайтаасаа устахыг хүссэн ч "Youtube", "Google"сайтууд боломжгүй гэсэн хариу өгсөн юм. Гэхдээ Иран улс хэзээ тус сайтуудыг нээх талаар ямар нэг хугацаа заагаагүй, мөн л "олон нийтийн шаардлагаар" нээх эсэхээ шийднэ гэжээ.